Ахмад дайчдад баярын мэнд хүргэлээ | News.MN

Ахмад дайчдад баярын мэнд хүргэлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Ахмад дайчдад баярын мэнд хүргэлээ

Түүхэн ялалтын 65  жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөрт зориулсан баярын арга хэмжээнд Монгол Улсын ерөнхий сайд  С.Батболд оролцож, дайнд оролцож явсан ахмад дайчдад баяр хүргэж, үг хэллээ.

Ерөнхий сайд энд хэлсэн үгэндээ XX зууны түүхэнд бараан мөр үлдээн, хүн төрөлхтөнд гай гамшиг гашуун зовлон учруулсан дэлхийн II дайны сүүлчийн голомтыг дарсан энэ дайны ялалтын түүхэн ач холбогдол нь фашист эвслийн түрэмгий бодлогыг няцааж, дэлхий дахинд энх тайван тогтооход эргэлтийн үйл явдал болсны дээр Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулан зөвшөөрүүлэх онцгой үр дагавартай байсанд оршино хэмээн тэмдэглэж байв.
  
Улиран одох он жилүүдэд үл мартагдах энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолыг Засгийн газраас  гаргаж, улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бүтээн байгуулалтын төлөө өөрийн амь бие хүч хөдөлмөрөө зориулж явсан ахмад үеэ бахархах өдөр болгон тэмдэглэж байгаа юм.

Чөлөөлөх дайнд манай улсын 24 мянган дайчин эх орныхоо төлөө тулалдаж явсан бөгөөд  960 орчим ахмадууд эдүгээ энх тунх аж төрж байгаа юм байна. Тэдэнд 65 жилийн ойн медаль гардуулж, 163 ахмад дайчдыг  төрийн дээд одон медалиар  шагналаа.  Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний үеэр 60 ахмад дайчинд орон сууцны түлхүүр гардуулан өгсөн ажээ. гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

www.freecall.mn 2010-09-02 202.170.67.217

Сайн байцгаана уу
Манай Компани та бүхэнд дэлхийн 200 гаруй оронруу маш хямд үнээр ярьж болох Freecall Картыг санал болгож байна холбоо барих утас 11350550

Avatar

Зочин 2010-09-02 202.131.226.98

Iphone4 16gb-32Gb utasnuudiig bolomjiih uneer zarna tsuun uldsen baigaa 99096353

Avatar

www.scorpap.com 2010-09-02 202.131.227.186

s** kinoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж