Баривчлагдсан, саатуулагдсан иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авна

Хуучирсан мэдээ: 2024.06.24-нд нийтлэгдсэн

Баривчлагдсан, саатуулагдсан иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авна

Баривчлагдсан, саатуулагдсан иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авна

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг зургадугаар сарын 27-нд 09.00-20.00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийг хуульд дараах байдлаар зааж өгчээ.

  • Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч,
  • Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч,
  • Баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хоригдсон сонгогч,
  • Зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй сонгогч, хил хамгаалалтыг удирдах төрийн захиргааны төв байгууллагын харьяа тусгай анги, салбарт алба хааж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй сонгогч нар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх юм.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж