Ньюс хөтөч: Яармагийг I хороололтой холбох гүүрний талаар хуралдана

Хуучирсан мэдээ: 2024.06.25-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Яармагийг I хороололтой холбох гүүрний талаар хуралдана

Ньюс хөтөч: Яармагийг I хороололтой холбох гүүрний талаар хуралдана

Ньюс хөтөч өнөөдөр /2024.06.25/ болох үйл явдлыг товчоор хүргэж байна.


09:00-12:00 цагт:

  • МҮХАҮТ-д: “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн оролцогч нарт батламж гардуулна.

 “ЗМ”-ний мэдээллийн төвд:

11:30 цагт:

  • Иргэний хөдөлгөөний нам (ИХН) Засгийн газрын бүтцээ зарлаж хэвлэлийн хурал хийнэ

12:00 цагт: 

  • Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо мэдээлэл хийнэ.

12:30 цагт:

  • МУИС-ийн номын санд Монголын Нотариатчдын танхим болон Германы Нотариатчдын танхимын хамтын ажиллагааны гэрээ сунгах ёслолын үйл ажиллагаа болно. Утас: 9535-1393.

13:00 цагт:

  • Д.Сүхбаатарын талбайд "Монгол такси" компанийн захирал, зам тээврийн судлаач Э.Тэмүүжин мэдэгдэл хийнэ. Түгжрэлийг бууруулах талаар холбогдох эрх баригч хүмүүсийг мэтгэлцээнд дуудна. Утас 8020-0570.
  • Яармагийг Эрчим хүчний гудамжаар I хороололтой холбох гүүрний ажлын талаар хэвлэлийн хурал болно.
  • ШӨХТГ УИХ-ын сонгуулийн хуулийн хэрэгжилтийг аймаг, орон нутагт хянан шалгана.
  • Алслагдсан орон нутагт амьдарч буй эмэгтэйчүүдэд мэдээллийн технологийн ур чадвар олгох “Код бичих охидын хөтөлбөр-2024” эхлэнэ. Утас: 9499-9598.
  • Улаанбаатарт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилнэ.

Соёл урлаг:

  • Монголын арьсан урлагийн “Хүрэл буга” нийгэмлэгийн уран бүтээлчид Япон улсад олон улсын арьсан урлагийн үзэсгэлэнд оролцоно.
  • МУЭ-ийн гишүүн, МУСТА, Монгол арт галерейн ерөнхий зураач Ц.Оюун-Эрдэнэ “Монгол арт” бие даасан үзэсгэлэнгээ Япон улсын Ёкохама мужийн Азамино арт галерейд толилуулна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж