Хятад: Бодит хүн мэт робот танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2024.06.24-нд нийтлэгдсэн

Хятад: Бодит хүн мэт робот танилцууллаа

Хятад: Бодит хүн мэт робот танилцууллаа

Хятадын Тяньжин хотод "World Intelligence Expo-2024" арга хэмжээ өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Хятадын томоохон технологийн компаниуд оролцож өөрсдийн хиймэл оюун ухаант бүтээлүүдээ танилцуулсан байна. Тус арга хэмжээний хамгийн онцгой, олны анхаарлыг татаж чадсан бүтээл нь Шиаочи нэртэй робот байжээ. Шиаочи нь бодит эмэгтэй хүн шиг дүр төрхтэй бөгөөд сүүлийн үеийн бүх мэдээллүүдийг өөртөө агуулсан.

Даляньд төвтэй "Ex-Robots" компанийн бүтээсэн Шиаочи нь хүний сэтгэл хөдлөлийг бүрэн ойлгох бөгөөд харилцан яриа өрнүүлэх чадвартай.  "Одоогоор бид жилд 400-500 робот үйлдвэрлэж байна" гэж "Ex-Robots" компанийн хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Ку Янь хэлэв. Мөн "Манай компани илүү боловсронгуй нүүрний хувиралтай, хэрэглэгчидтэй сэтгэл хөдлөлийн холбоо тогтоох чадвартай хүн шиг роботуудыг зохион бүтээдэг. Тиймээс бид тус роботыг сэтгэл хөдлөлийн харилцан үйлчлэлийн робот гэж нэрлэдэг" гэжээ. Шиаочи роботыг одоогийн байдлаар музей, боловсролын байгууллагууд ашигладаг аж. Тус хүн мэт робот нь хямд өртөгтэй ба өргөн хэрэглээнд ашиглаж болохоороо онцлогтой. Хиймэл оюун ухаан, өндөр зэрэглэлийн үйлдвэрлэл, шинэ материалын нэгдэл болох хүн дүрст Шиаочи роботууд нь  хөрөнгө оруулагчид болон засгийн газрын анхаарлыг ихээр татаж байна.

Эх сурвалж: Xinhua News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж