Үргэлжлэн орсон бороотой сэрүүхэн өдрүүдэд айлууд гэр болон байшиндаа галлагаа хийж байгаа аж. Ингэхдээ гэрийнхээ өрхийг бүтээх, гэр байшингаа битүүмжилснээс үүдэж угаартах асуудал гарчээ. Тодруулбал зургаадугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00:19 минутад цагдаагийн байгууллагын 102 дугаарт “Тахилтын дугаар тоотод хүн угаартсан байна” гэх дуудлага, мэдээлэл ирсэн байна.
Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулжээ. Шалгалтаар 41-43 насны хоёр иргэн угаартсан байсныг анхан шатны тусламж үзүүлж, холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна.
Урьдчилсан байдлаар дээрх иргэд яндангаа авч, өрхөө бүтээсэн нөхцөл байдал тогтоогджээ. Цаг уур орчны шинжилгээний газраас энэ сарын 25, 26 нд бороо үргэлжлэн орох урьдчилсан мэдээг танилцуулсан. Тиймээс иргэдийг гэр байшиндаа галлагаа хийхдээ болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.
Үргэлжлэн орж буй борооны улмаас цаг агаар хүйтэрч байгаа энэ өдрүүдэд иргэд гэр, байшиндаа галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу!
- Яндангаа авч, өрхөө бүтээхгүй байх;
- Ханан пийшин, зуухны битүүмжлэлийг шалгах:
- Шахмал түлш бүрэн шаталт дуустал яндангийн сойлтыг хаахгүй байх;
- Пийшин, зуухныхаа үнсний савыг тогтмол цэвэрлэх;
- Угаар мэдрэгчээ ажиллах байгаа эсэхийг нягтлахыг холбогдох байгууллагуудаас сэрэмжлүүллээ.
Холбоотой мэдээ