Мбаппегийн үгс Месси, Мюллер хоёрт таалагдсангүй

Хуучирсан мэдээ: 2024.06.24-нд нийтлэгдсэн

Мбаппегийн үгс Месси, Мюллер хоёрт таалагдсангүй

Мбаппегийн үгс Месси, Мюллер хоёрт таалагдсангүй

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн ид өрнөж байна. Үүний хажуугаар Копа Америка буюу Америк тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж, цэнхэр гариг хөлбөмбөгөөр амьсгалж буй. Тэгвэл энэ үеэр нэгэн маргаан дэгдэж, хөлбөмбөгчид ч талцаж эхлэв. Тодруулбал, Францын шигшээ багийн од Килиан Мбаппегийн зүгээс Евро буюу Европын аваргыг дэлхийн аваргаас илүү өрсөлдөөнтэй, түрүүлэхэд хэцүү гэж хэлсэн юм.

Тэрбээр Еврогийн өмнөхөн "Би Еврог дэлхийн аваргаас хүнд, түрүүлэхэд хэцүү гэж боддог. Хэрэв зэрэглэлийн талаар яривал Евро хамаагүй хэцүү. Учир нь бие биенийхээ эсрэг тоглодог багууд учраа таардаг. Тактикийн хувьд төстэй хөлбөмбөгтэй. Европын хөлбөмбөгийн давуу тал нь бид хоорондоо үргэлж тоглодог. Үүнийг Үндэстнүүдийн лигээс харж болно. Бид дэлхийн аваргад бэлэн ирдэг. Бразил, Аргентины хувьд Өмнөд Америкт ийм хэмжээний зэрэглэл байхгүй. Тэнд хөлбөмбөг Европ шиг хөгжөөгүй. Тиймээс сүүлийн дэлхийн аваргууд үргэлж Европын шигшээ багууд байсан" гэсэн юм.

Килиан Мбаппегийн хувьд Францын шигшээ багийн хамтаар дэлхийн аваргад түрүүлсэн ч Европын аваргадаа түрүүлж үзээгүй явна.

Мбаппегийн энэ үгс Аргентины шигшээ багийн ахлагч, дэлхийн аварга Лионель Мессид таалагдаагүй аж. Месси хариуд нь "Хүн бүхэн л өөрсдийн тэмцээнээ чухалчилдаг. Мэдээж Евро бол чухал тэмцээн. Тэнд дэлхийн шилдэг багууд оролцдог. Гэхдээ Мбаппе гурван удаагийн дэлхийн аварга Аргентин, таван удаагийн дэлхийн аварга Бразил, хоёр удаагийн дэлхийн аварга Уругвайг орхиод байна. Хамгийн хэцүү нь гэсэн атлаа дэлхийн аваргуудаа орхиод байна. Хамгийн шилдэг багууд л дэлхийн аваргад тоглодог. Ерөнхийдөө бүх дэлхийн аваргууд оролцдог гэсэн үг. Ийм л учраас хүн бүр аварга болохыг хүсдэг" гэв.

Харин саяхан Германы шигшээ багийн тамирчин, дэлхийн аварга Томас Мюллер Мессиг дэмжиж "Килиан Мбаппе Еврог дэлхийн аваргаас хэцүү гэв үү? Амьдралдаа сонссон хамгийн том хошигнол байна. Би Европ тамирчин ч энэ бол худлаа. Дэлхийн аварга дөрвөн жил тутамд болдог. Дэлхийн тив бүрийг нэгтгэдэг гайхалтай зүйл. Хэрэв Мбаппе Өмнөд Америкт тоглосон бол биеийн хүчний тоглолт, тэр хатуу талбайг давж чадах болов уу? Бразил, Аргентины хувьд Копа Америкад түрүүлэх хэр чухал гэж бодож байна? Африкт ч хүчтэй багууд бий. Сүүлийн жишээ Морокког хар. Тэд дэлхийн аваргын хагас шигшээд хүрэхдээ Португал, Испанийг хожсон. Ярихаасаа өмнө бодож бай. Дэлхийн аварга бол түүхэн дэх хамгийн том тэмцээн. Үүнд маргаад байх зүйл байхгүй. Би Месситэй санал нэг байна. Дэлхийн аварга болох, Европын аварга болохын хооронд ялгаа бий" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж