МАН, АН-ын эмэгтэйчүүдийн ӨНГӨ

МАН, АН-ын эмэгтэйчүүдийн ӨНГӨ

МАН, АН-ын эмэгтэйчүүдийн ӨНГӨ

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа шувтрах шатандаа орж, санал өгөх өдөр хаяанд ирж байна.  Энэ удаагийн сонгууль томсгосон тойргоор явахаас гадна тойрог, намын жагсаалтаар нэр дэвшигчид тодруулж, 2024-2028 оны парламент 126 гишүүнтэй болно. Парламентын гишүүдийн тоо нэмэхээс гадна сонгуулийн хуулиар нам, эвслүүд нийт нэр дэвшигчдийнхээ 30 хувийг эмэгтэйчүүд дэвшүүлнэ гэж заалтын дагуу энэ удаагийн сонгуульд хамгийн олон эмэгтэйчүүд нэр дэвшиж буйгаараа мөн онцлогтой. Аливаа улсад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд олон байх тусмаа нийгмийн суурь асуудлууд шийдэгдэж, авлига хээл хахууль буурдаг статистик ч байдаг.

Тэгвэл өнгөрсөн найман  удаагийн сонгуулиар монголчууд нийтдээ 60 эмэгтэйг УИХ-ын гишүүнээр сонгож байжээ. Харин энэ удаагийн сонгуульд нийт 1299 нэр дэвшигчийн 40 хувь буюу 519 эмэгтэй нэр дэвшигчид байна.

Тухайлбал, МАН, АН-ын нийт нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэй нэр дэвшигч бол Үндэсний эвслийн нийт нэр дэвшигчдийн 40 хувь нь эмэгтэйчүүд байна. Бусад улс төрийн намуудын хувьд нийт нэр дэвшигчийн 30 ба түүнээс дээш хувь нь эмэгтэйчүүд байна. Нам, эвслүүдийн хувьд илүү их боловсрол, мэдлэгтэй, нийгмийн бүх салбарын төлөөллийн эмэгтэйчүүдийн жагсаалт, тойрогт нэр дэвшүүлж байгаа нь мөн л онцлогтой байгааг судлаачид онцолж байна.

Сонгогдсон эмэгтэй гишүүдийн тоо:

  • 1992 он: 293 нэр дэвшигчээс 3 эмэгтэй сонгогдсон
  • 1996 он: 302 нэр дэвшигчээс 7 эмэгтэй сонгогдсон
  • 2000 он: 602 нэр дэвшигчээс 8 эмэгтэй сонгогдсон
  • 2004 он: 244 нэр дэвшигчээс 5 эмэгтэй сонгогдсон
  • 2008 он: 356 нэр дэвшигчээс 2 эмэгтэй УИХ-ын гишүүнээр сонгогдсон
  • 2012 он: 544 нэр дэвшигчээс 9 эмэгтэй УИХ-ын гишүүнээр сонгогдсон
  • 2016 он: 498 нэр дэвшигчээс 13 эмэгтэй УИХ-ын гишүүнээр сонгогдсон
  • 2020 он: 606 нэр дэвшигчээс 13 эмэгтэй УИХ-ын гишүүнээр сонгогдсон
  • 2024 он: 1299 нэр дэвшигчийн 488 хувь нь эмэгтэйчүүд байна.

МАН-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮД БОЛОВСРОЛ, ТУРШЛАГА

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА: 

МАН олон байхдаа сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх санаачлага гаргасан. Харин үүнийг хамгийн их ярьж, хэлж, манлайлан оролцсон хүн бол Х.Булгантуяа. МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сонгогчидтой хийх уулзалтын үеэр Монголын эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг Х.Булгантуяагаас өмнө ба дараа гэж үзэж болно. Яагаад гэвэл энэ удаагийн сонгуульд эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг  30 хувь болгон нэмэгдүүлэхэд  Х.Булгантуяа  манлайлан оролцож бас зоригтой хэлж, хөөцөлдөж чадсан” гэдгийг нь онцолсон байдаг.

МАН-аас намын жагсаалтад боловсрол, салбар бүрийн төлөөлөл багтаасан бол тойрогт хүч үзэх эмэгтэйчүүдээ боловсрол, мэдлэг, туршлагаар нь илгээсэн гэж тодорхойлж болно. МАН-аас тойрогт нэр дэвшиж буй эмэгтэйчүүдийг тус намын дэргэдэх Социал демократ эмэгтэйчүүдийн холбоо /МСДЭХ/-ны тэргүүн Х.Булгантуяа юм. Түүний хувьд өнгөрсөн 2020 онд анх удаа УИХ-ын гишүүнээр Баянзүрх дүүргээс сонгогдсон бөгөөд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд намын эмэгтэйчүүдийн байгууллагын ерөнхийлөгчөөр сонгогдож, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албыг богино хугацаанд /1 жил 2 сар/ хашиж буй. Тиймээс ч энэ удаагийн сонгуульд намын жагсаалтад бус тойрогтоо буюу УИХ-ын 8-р тойрог Баянзүрх дүүрэгтээ нэр дэвшиж байна. Зарим хүний хувьд дөрвөн жил парламентад сонгогдоод танигдаж амждаггүй бол Х.Булгантуяагийн хийсэн ажлыг онцолбол нийгмийн хамгааллын салбарын сайдаар ажиллах богино хугацаандаа Нийгмийн даатгалын багц хуулийг 29 жилийн дараа шинэчлэн батлуулсан, Нийгмийн даатгалын сангаас олгогдох бүх төрлийн тэтгэвэрийн хэмжээг нэмэгдүүлж, дундаж тэтгэврийн хэмжээг 2.2 дахин нэмэгдүүлсэн, тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэх, тэтгэвэр хуримтлагддаг шинэ тогтолцоонд шилжүүлэх, Ахмат настны хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлуулах  зэрэг онцлох зохицуулалтуудыг хийжээ.  Мөн Х.Булгантуяа сайд Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулсан бөгөөд ирэх есдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжиж эхэлнэ. Хүүхэд хамгаалал, хүүхдийг эрхийг зөрчихгүй байх, эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх чухал хууль юм. Цахим орчин дахь хүүхэд хамгаалал, үе тэнгийн дээрлэхэлт, гэр бүл дэх үл  хайхрах хүчирхийллийн талаар шинээр оруулж, хуульчилж, хүүхэд хамгааллын төсөв нэмэгдүүлэх, сум, хороо бүрт хүүхэд хамгааллын асуудал хариуцсан нийгмийн ажилтантай болгох зэрэг хуулийн зохицуулалтуудын автор нь юм. Түүний хийсэн бас нэг онцлох ажил бол “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьсан. Улсын хэмжээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн  таван төвийг шинээр нээж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцахаар зохицуулалттай болсон юм. Төр, намын ажлын хажуугаар тойрогтоо хамгийн их хөрөнгө оруулалт татаж чадсан хүн бол Х.Булгантуяа. Тэрбээр 60 төсөлд 239.8 тэрбум төгрөгийн санхүүжилт тойрогт татаж чадсанаас эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулагджээ. Тухайлбал, тус дүүрэгт 5 эрүүл мэндийн төв, 14 сургуулийн барилгыг шинээр барих болон өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийж дуусган бүрэн ашиглалтад оруулсан бол 18 цэцэрлэг шинээр  баригдаж  ашиглалтад оржээ.  Мөн ирэх есдүгээр сард 22 цэцэрлэг, 10 сургууль, нэг бага сургууль цэцэрлэгийн барилгын ажил дуусч, хүүхдүүдээ удахгүй хүлээж авах юм байна. Тэрбээр бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд нийт 17 хуулийг санаачилж, 6 хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, 32 хуулийн ажлын хэсгийн гишүүнээр ажилласан байна. Дүүрэгтээ хийсэн ажлаас нь харвал Х.Булгантуяа  хөрөнгө оруулалт төвлөрүүлж чаддаг,  томоохон хуулиудыг батлуулж, реформын шинжтэй ажлуудыг урагшлуулж чадсан сайд гэж Х.Булгантуяаг тодорхойлж болох юм.

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.БОЛОРМАА:

Төрд ажилласан туршлага багатай залуухан эмэгтэйг анх удаа алс нутгийн Засаг даргаар томилж явуулсан нь Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа байв. Э.Болормаагийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2022 онд Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон юм. Э.Болормаа нь эдийн засагч мэргэжилтэй. АНУ-ын Колумбийн их сургуульд хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан, Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай. Улс төрд, төрийн ажилд ч шинэхэн залуухан эмэгтэйг анх удаа Засаг даргаар томилсон бөгөөд тэрбээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд баруун бүсийн эрчим хүчний асуудалд анхаарлаа хандуулж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд эрчим хүчээ дотоодын эх үүсвэрээс 100 хувь хангах ёстойн хэмээн ажиллаж буй. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил Засгийн газрын түвшинд ажлын хэсэг гарч ажиллаж байгаа бөгөөд энэ асуудалд тэрбээр онцгой үүрэг гүйцэтгэж буй. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн нэг нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. Тус станц ашиглалтад орсноор баруун бүсийн аймгууд эрчим хүчний найдвартай эх үүсвэрт холбогдож, эрчим хүчний хараат бус байдал бий болно. Уг төсөл нь таван жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд баруун бүсийг цахилгааны эх үүсвэрээр найдвартай хангах стратегийн томоохон нөлөө бүхий бүтээн байгуулалт болно гэж  тодорхойлж байв. Мөн боомтын сэргэлтийг дэмжих замаар эдийн засгаа тэлэх амбицтайгаа ч тэр хэлдэг. Уул уурхайн хөгжил, үйл ажиллагаа хууль дүрэм, стандартын дагуу явагдах ёстой гэсэн зарчим баримтлахаас гадна аймаг орон нутгийг хэн удирдаж байхаас үл хамааран тогтсон нэг дүрэм, журам, бодлогоор явах нь зөв гэж хариуцлагатай уул уурхай чухал гэдэг байр суурьтай ажиллаж байгаагаа хэлж байв. Тиймээ ч саяхан уул уурхайн ордууд нэгдүгээрт нутгийн иргэдэд өгөөжөө хэрхэн өгөх нь тодорхой байх ёстой, хоёрдугаарт нутгийн иргэд ордын үйл ажиллагааг эдийн засгийн эргэлтэд оруулахыг зөвшөөрөх ёстой гэж үзэж байгаа. Энэ нь саяхан батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн үзэл санаанд нийцнэ хэмээн үздэг.  Эдийн засагч мэргэжил, Ерөнхий сайдад эдийн засгийн бодлого зөвлөж байсны хувьд Э.Болормаа  “Invest khovd” хөрөнгө оруулалтын чуулганыг аймагтаа зохион байгуулсан. Мөн хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэдээ зориулан “Нэг цэгийн үйлчилгээ”-г бий болгож, Ховд аймагт хаанаас ч иргэд ирж амьдарч, бизнес эрхлэх боломжоор хангаж ажиллаж байгаа аж. Иргэдийн хамгийн их шүүмжлэл дагуулдаг дулаан хангамж, хот тохижилт, СӨХ-ны үйл ажиллагааг шинэчлэх, газар олголтын асуудлыг цэгцлэх, шударга ёсыг тогтоох, төрийн бүтээмжийг сайжруулах, аймаг, сум, багийн түвшинд иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад онцгой анхаардаг нэгэн. Харин энэ удаагийн УИХ-ын сонгуульд тэрбээр 2-р тойрог буюу Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймагт нэр дэвшиж буй.

АН-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮД ТУРШЛАГА, ШИНЭ ҮЕ

АН-ЫН ҮБХ-НЫ ГИШҮҮН З.НАРАНТУЯА:

Ардчилсан намд эдийн засагч, толгойгоороо дээгүүр эрэмблэгддэг хүн бол З.Нарантуяа. 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан түүний хувьд энэ удаагийн сонгуульд 2-р тойрог буюу Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймагт нэр дэвшиж буй. З.Нарантуяа эрх зүйч, эдийн засагч-санхүүч мэргэжилтэй. Төрд ажилласан туршлагатай, УИХ-ын гишүүнээр нэг удаа сонгогдож байсан, төсөв санхүүгийн чиглэлээр дуу хоолойгоо өргөж, бизнес эрхлэгчдийг хамгаалах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулах зэргээр мэргэжлийн дуу хоолойгоо парламентад тэргүүлдэг эмэгтэй гишүүдийн нэг байсан. Парламентын танхимаас явсныхаа дараа батлагдсан хууль, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө өгч, судалгаа хийж, Монголын Улс төр, нийгэм, эдийн засгийн гол өөрчлөлтийг Засгийн газруудын бүрэн эрхийн хугацаа дөрөв жилээр харьцуулах замаар өнгөрсөн 30 жилийн хугацааны алдаа оноог үнэлэх чиглэлээр ч судлаачидтай хамтарч, үнэлэлт дүгнэлт өгч, дуу хоолойгоо нийгэмд хүргэсээр ирсэн билээ. Орон нутгаас сонгогдож гишүүнээр ажиллах хугацаандаа орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хөдөөгийн хөгжлийн төлөвлөлтийг оновчтой болгох үүднээс “Шинэ хөдөө” төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, Гудамж төсөл, сумын шинэчлэл, аялал жуулчлалын жишиг сум байгуулах, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэргээр эхлүүлсэн олон төсөл хөтөлбөрийн үр шимийг одоо ч нутгийнхан нь эдэлж буй гэлцдэг. Мэдлэг, ажилласан туршлагаараа З.Нарантуяа яалт ч үгүй онцлох нэр дэвшигчдийн нэг юм.

АРДЧИЛСАН НАМЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.ЦЭНГҮҮН:

2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс хамгийн дуулиантай нь Ардчилсан намаас жагсаалтад бичигдэж буй С.Цэнгүүн. Улс төр, төрд ажилласан туршлага гэхээсээ илүү залуучуудын төлөөлөл болж, нэр дэвшиж буй С.Цэнгүүн Бизнесийн удирдлага, Маркетинг менежментийн чиглэлэр боловсрол эзэмшсэн. Одоо Ардчилсан намын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар ажилладаг. Халамжийн улс төрийн бодлогын эсрэг ажиллаж, Монгол Улсын ирээдүйн хөгжлийн төлөө хараад суух, шүүмжлээд суух биш гар бие оролцох нь чухал хэмээн Ардчилсан намыг сонгож, нарийн бичгийн даргаар сонгогдсон гэдгээ хэлж байсан. Чөлөөт зах зээл, хувийн өмч ба эрх чөлөөг хамгаалах чиглэлд дуу хоолойгоо өргөж Ардчилсан намын хөгжлийн бодлогын асуудалд баруун төвийн үзэл баримтлалд тулгуурлан ажиллах чиглэл баримталдаг нэгэн юм. С.Цэнгүүн “Монгол Улсын хөгжлийн чиг хандлага бол суурь асуудлуудаа шийдэхээс эхэлнэ. Энэ нь эрчим хүчний реформоос эхлэх ёстой. Ямар ч бүтээн байгуулалт, хөгжил эрчим хүчгүйгээр явах боломжгүйг бүгд мэднэ. Гэтэл манай эрчим хүчний систем дотоодын хэрэглээг хангах битгий хэл, сүйрэлд орчихсон. Бид эрчим хүчний үнийг зах зээлийн индексжүүлэх зарчмаар алдагдалгүй ажилладаг болох боломжоор хангах хэрэгтэй” гэж хэлж байв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж