Жуулчид газар хөдлөлтөд өртсөн Ното хойгийг зорих нь олширчээ

Хуучирсан мэдээ: 2024.06.24-нд нийтлэгдсэн

Жуулчид газар хөдлөлтөд өртсөн Ното хойгийг зорих нь олширчээ

Жуулчид газар хөдлөлтөд өртсөн Ното хойгийг зорих нь олширчээ

Японы төв хэсэгт орших Ното хойгт энэ оны эхний өдөр 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Википедиа хуудаснаа мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо 260 хүрсэн бол 1300 гаруй хүн гэмтэж, бэртжээ.

Тэгвэл газар хөдлөлтөөс хойш таван сарын дараа Ното хойгийг зорих жуулчдын тоо эрс нэмэгдсэнийг бүс нутгийн оршин суугчид гэрчилж байна. Болсон явдлыг ойлгох бодит арга зам учир аялал жуулчлалын өсөлт нь эерэг зүйл гэж зарим хүн үзэж байна.

Энэ төрлийн аяллыг "харанхуй аялал жуулчлал" гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, үхэл, зовлон зүдгүүртэй түүхэн холбоотой газруудыг үзэх аяллыг ингэж нэрлэнэ. Үхэл, эмгэнэлт явдалд нь төвлөрөхөөс илүүтэйгээр түүхэн үнэ цэнийг нь харгалзан үзвэл энэ аялал ашигтай. Харанхуй аялал жуулчлал нь жуулчдад хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараагүй баримтуудыг олж мэдэх, гамшгаас суралцах боломжийг олгодог. Цаашилбал, сэргээн босголтын төслүүдийг хэрэгжүүлэх шинэ санаа эндээс төрдөг аж.

Ното хойгт очсон 50 гаруй насны нэгэн хүн хэлэхдээ "Болсон явдлыг хэвлэл мэдээллээс мэдсэн ч гэлээ бодит байдлыг хараад цочирдсон. Би энд зөвхөн зугаалах гэж ирээгүй. Гамшигт нэрвэгдсэн хүмүүст эм болон бусад тусламжийн хэрэгслийг авчирсан" гэжээ.

Газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгийн зам харгуй аажмаар сэргээж, орон нутгийн зарим зоогийн газар дахин нээгдсэн. Важима хотын нэгэн рестораны эзэн "Гамшигт явдлыг үргэлж нэхэн санаж, уйлж суухаар урагшлах нь чухал. Хүмүүс газар хөдлөлтийн үр дагаврыг үзэхээр ирдэг учраас аялал жуулчлал амьд хэвээр байна" гэж хэлжээ.

Эх сурвалж: KYODO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж