Ирэх долдугаар сард болох олимпийн наадмаас өмнө Парисын оршин суугчид Сена мөрөнд хүндээр бие засна гэж сүрдүүлж байна. Тодруулбал, Сена мөрөн нь Парисын хамгийн гол үзвэрүүдийн нэг боловч олон жилийн аж үйлдвэрлэл, хотжилтоос болж бохирдсон байдаг. Мөн хур бороо ихтэй үед ус зайлуулах хоолойгоор дамждаг борооны усыг цэвэршүүлэх боломжгүй болдог тул бүх муу усыг Сена мөрөн руу цуттадаг. Тиймээс олон мянган бичил нян, бактер, бохирдлоор дүүрэн мөрөнд триатлоны тэмцээнийг зохион байгуулах нь бүтэхгүй асуудал гэж үзсэн ерөнхийлөгч Макрон шинэ ус цэвэршүүлэх байгууламж бүтээн байгуулах даалгавар өгсөн байжээ. Парис хотын зүүн талд Сена мөрөн рүү урсдаг Марна голын эрэг дээр ус цэвэршүүлэх байгууламж шинээр баригдсан ч усны бохирдол арилаагүй гэж Францын иргэд үзэж байна. Олимпийг зохион байгуулахад хэдэн тэрбум ам.доллар шаардлагатай байдаг ба үүнийг иргэдийн төлсөн татвараар төлдөг.
Шинэ ус цэвэрлэх байгууламж ашиглалтад орсон ч Сена мөрөн бохир хэвээр байгаад Парисийн төдийгүй Францын бүх мужийн иргэд дургуйцлээ илэрхийлсэн. Иргэдийн бухимдлыг дарахийн тулд ерөнхийлөгч Макрон болон хотын дарга Энн Идалго зургадугаар сарын 23-ны өдөр Сена мөрөн цэвэрхэн гэж батлахын тулд сэлж үзүүлнэ гэж амласан аж. Гэхдээ амласан өдрөө сэлээгүйд иргэд бухимдан тус өдөр эсэргүүцлээ илэрхийлж нийт Парисчууд Сена мөрөнд хүндээр бие засч "өшөө авна" гэжээ. Иргэд цахим орчинд "#JeChieDansLaSeineLe23Juin" буюу "Би Сенад зургадугаар сарын 23-нд хүндэрнэ" гэх хөдөлгөөнийг эхлүүлсэн байна. Энэ нь амлалтдаа хүрдэггүй, татварын мөнгийг шамшигдуулсан эрх баригчдад хариу барьж буй арга аж. Францын засгийн газрын хувьд ус цэвэршүүлэх байгууламжыг 1.4 тэрбум еврогоор бүтээн босгожээ.
Эх сурвалж: Sky News
Холбоотой мэдээ