Иранд үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоц /дрон/ хөөргөх, курсантуудыг сургадаг байсан Оросын баазыг устгасан гэж Украины Тэнгисийн цэргийн флот мэдэгджээ. Киев дэх Тэнгисийн цэргийн хүчний албаны хүмүүсийн мэдээлснээр, тус баазад байсан сургагч бөгш, курсантууд зэрэг хэд хэдэн хүмүүс Баасан гаригийн шөнө явуулсан цэргийн ажиллагааны үеэр амиа алдсан. Москва тус мэдэгдэлд тодорхой хариу өгөөгүй ч, Украины хэд хэдэн дроныг устгасан гэж мэдэгдэв. Оросын нисгэгчгүй цэргийн бааз нь Мариуполь хотын эсрэг талд Азовын тэнгист байрлаж байсан.
Ираны үйлдвэрлэсэн Шахед-136 болон Геран-2 гэх нисгэгчгүй онгоцнуудыг байрлуулдаг байсан ба сургалтын үйл ажиллагаа явуулдаг байжээ. Тус баазыг устгах ажлыг Укрианы Тэнгисийн цэргийн флот Тагнуулын албатай хамтран гүйцэтгэсэн байна. Мөн Украины цэргийн хүчин Оросын газрын тос боловсруулах үйлдвэр, цэргийн объект руу дайрсан гэж мэдээлэв. Москва энэ талаар мэдээлэл өгөхдөө, Украины 114 дроныг устгасан гэжээ. Сүүлийн үед Украины цэргийн хүчин Оросын нутаг дэвсгэр дэх дэд бүтцийн байгууламжийг онилох болсон. Учир нь Оросын дэд бүтэц рүү барууны зэвсгээр онилохгүй гэх тогтоомжийг зөөлрүүлснээр Украин Харьов мужийг эргүүлэн татаж чадсан аж.
Эх сурвалж: BBC