Нетаньяху: Газа дахь дайны ширүүн үе дуусч байна

Хуучирсан мэдээ: 2024.06.24-нд нийтлэгдсэн

Нетаньяху: Газа дахь дайны ширүүн үе дуусч байна

Нетаньяху: Газа дахь дайны ширүүн үе дуусч байна

Газын зурвас дахь Хамасын эсрэг дайны ширүүн үе дуусч байна гэж Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньху хэлжээ. Тодруулбал, Израилийн хүчин Газын дүрвэгсдийн хуаранд цохилт өгөхөөс илүүтэйгээр хойд хэсгийн Ливаны хил дагуу хүчээ нэгтгэх болсон байна. Ираны дэмжлэгт Хезболла бүлэглэл болон Израилийн хоорондох мөргөлдөөн улам нэмэгдэж байгаа тул хилийн зурвасаа хамгаалах нь чухал гэж Нетаньяху онцоллоо.  Гэхдээ Хезболла бүлэглэлийн өдөөн хатгалага нэмэгдэж, мөргөлдөөн гарсан ч Газын зурвас дахь цохилтоо үргэлжлүүлэх аж.

Энэ талаар Нетаньяху "Газын зурвас дахь дайн зогсоно гэсэн үг биш. Харин тус бүс нутаг дахь дайны ширүүн үе дуусч байна гэсэн үг. Үнэнийг л хэлж байна. Бид талбайг цэвэрлэх болно" гэжээ. Израиль шинэ хуурай замын дайралт Рафах хотын зүүн хэсэгт эхлүүлснээр олон мянган палестинчүүдийн толгой хорогдож байсан хуаран сүйрсэн. НҮБ-ын мэдэгдсэнээр, нийт амиа алдсан палестинчүүдийн тоо 37,000 хүрсэн бол үүний 15,000 нь 0-18 насны хүүхдүүд аж. Нөхцөл байдал геноцидоос долоон дор болсон гэж НҮБ-ын Палестины хэрэг эрхлэх газар мэдэгдсэн ч Израиль дайралтаа зогсоохгүй гэ амлажээ.

Египет болон Катарын зуучлагч нар өнөөг хүртэл гал зогсоох хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа ч Нетаньяхугийн засгийн газар нэгдсэн шийдэлд хүрээгүй  хэвээр байна. Нетаньяху хэсэгчилсэн гал зогсоо хэлэлцээр байгуулахыг хүсч байна. Энэ нь Газад байрлах Израилийн олзлогдсон хүмүүсийг суллах юм. Гэхдээ олзлогсдыг сулласан ч Израиль галаа зогсоохгүй гэжээ. Одоо дайны шуурга хойд зүгийг чиглэснээр мөргөлдөөн улам өргөжин тэлж, амиа алдагсдын тоо хэдэн зуун мянгад хүрэх эрсдэл үүсч байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж