УИХ-ын сонгуулийн X тойрогт Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж буй УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү өнөөдөр /2024.06.24/ сонгогчдыг худал сенсацид авталгүй, мөн мөнгө тараалтад мөрөөдлөө худалдалгүй хариуцлагатай сонголт хийхийг уриаллаа.
Энэ талаар тэрбээр “Сонгуулийн сурталчилгаа шувтрах талруугаа орж байна. Сурталчилага эхэлснээс өнөөдрийг хүртэл хүн ярихгүй хөгжил ярина, нам ярихгүй бодлого яръя гэдэг уриатай явж байгаа. УИХ-ын сонгуульд аль чн нам яллаа гэсэн ард түмэн ялах ёстой гэсэн зарчмаар явсан. Харамсалтай нь, бидэнд ирсэн мэдээллээр асар их мөнгө цутгаж байна. Албан бус мэдээллээр дэлгүүр болон зарим нэгэн газруудаар сонгогчдод тус бүр 300 мянган төгрөг тараахад бэлдээд явж байгаа сураг байна. Мөнгө өгвөл таны мөнгө шүү, сонголтоо өөрөөр хийгээрэй.
Шалдар булдар хэрүүл өдсөн, шалд булдар хүнийг гүтгэсэн сурталчилгаа явуулж, алтан цагаас хумсалж байгаад өнөө маргаашдаа асар том худлаа сенсаци дэгдээгээд хүмүүс тэр сенсаци руу анхаарч байх хооронд мөнгө тараалтаа МАН хийхэд бэлэн болсон гэдгийг хүмүүс мэдэгдэж байна. Мөнгөнд мөрөөдлөө битгий худалдаарай” гэлээ.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч мөнгө тараасан нь шүүхээр нотлогдвол УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татахаар заасан юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ