Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 2025 оныг залуучуудын жил болгоно

сонгууль-2024

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 2025 оныг залуучуудын жил болгоно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 2025 оныг залуучуудын жил болгоно

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн VI тойрог, зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшигчид зүүн бүсийн залуустайгаа Чингис хотод уулзлаа.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсаа тойрч, 20 аймагт ажилласныхаа дараагаар өөрийн нэр дэвшсэн тойрог, зүүн бүсийн залуустайгаа уулзлаа.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ярианыхаа эхэнд МАН улстөрчдийг тойрогт, мэргэжлийн экспертүүдийг жагсаалтад нэр дэвшүүлсэн, энэ нь МАН шинэ хүмүүст, ялангуяа залууст боломж олгох зорилготой гэдгийг онцлоод 2025 оныг Залуучуудын жил болгон зарлахаар болсноо илэрхийллээ. Зүүн бүс нутгийг аялал жуулчлалын бүс нутаг болгоход залуусын оролцоо чухал, энэ түүхийг хамтдаа бүтээхийн тулд тойрогт нэр дэвшсэн байна.

Хэнтий аймгийн Чингис хотод болсон энэхүү уулзалтад Хэнтий, Сүхбаатар, Дорнодын 1000 гаруй залуус оролцлоо. Тэд МАН-ын жагсаалтад залуучууд түүчээлж байгаад талархаж байгаагаа илэрхийлж залуу Ерөнхий сайдаа дэмжиж, МАН-аас нэр дэвшигчдээ багаар нь дэмжихээ,  мөн эхлүүлснээ үргэлжлүүлэх, ярьсанаа хийж хэрэгжүүлэх боломж олгохоо илэрхийлэв.

Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт залуучуудад чиглэсэн чухал зорилт олон. Хөдөлмөрийн хуулинд тусгагдсан цахимаар, зайнаас, гэрээс, цагаар ажиллах болон богино хугацааны хөдөлмөр эрхлэх боломжуудыг өргөжүүлж шинэ ажлын байр бий болгох бодлого баримтална. Залуучуудын бизнес эрхлэх боломж, гарааны бизнес эрхлэх нөхцөлийг нэмэгдүүлнэ. Мөн төгсөгчдөд зориулан “Хийнгээ суръя- Орлого олъё-Хэмнэе” загвараар хөдөлмөрийн ур чадвар эзэмших боломжийг бүрдүүлнэ гэжээ.

Уулзалтын үеэр, УИХ-ын VI тойрогт нэр дэвшигчид 25 насандаа хаана юу хийж, ямар амжилт, бүтээлтэй явсан тухайгаа ярьсан нь залууст сонирхолтой байж, тэдэнд урам зориг өгч байлаа.

МАН-ЫН СОНГУУЛИЙН ШТАБ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж