Оросын Дагестанд халдлага гарчээ

Хуучирсан мэдээ: 2024.06.24-нд нийтлэгдсэн

Оросын Дагестанд халдлага гарчээ

Оросын Дагестанд халдлага гарчээ

ОХУ-ын Хойд Кавказын Бүгд Найрамдах Дагестан улсын үнэн алдартны шашны сүм, хийдэд Ням гаригийн орой халдлага гарч, цагдаа болон энгийн иргэд амиа алджээ. Тодруулбал, Дербент болон Махачкала хотуудад Ортодоксуудын Пентекостын баяр болж байхад халдагчид гал нээсэн. Амиа алдсан хүмүүсийн дунд 15 цагдаа, нэг санваартан, хамгаалалтын ажилтан байжээ. Мөн халдлага үйлдэгчдийн зургаа нь хэргийн газар буудуулж нас барсан байна. Цагдаагийн алба бусад халдагчдыг эрэн сурвалжилж байгаа ба тэдний хувийн мэдээллийг хайж байгаа аж. Одоогийн байдлаар гэмт хэрэг үйлдэх болсон шалтгааныг тодруулаагүй ч Исламын шашинт террористуудтай холбоотой байж магадгүй гэж таамаглаж буй. Учир нь ОХУ-ын хамгийн ядуу хэсгийн нэг Дагестанд исламын шашинтнууд голдуу амьдардаг ба 2007-2017 оны хооронд Кавказын Исламын Эмират хэмээх жихадист байгууллага халдлага үйлдэж байжээ.

Хар хувцастай хүмүүс цагдаагийн машин руу буудаж буй бичлэг цахим орчинд тархсан байна. Мөн эдгээр хар хувцастай халдагчид эртний синагог, сүм хийд рүү халдаж, галдан шатааж байхыг дүрсэлжээ.  Бичлэг цацагдсаны дараа Махачкала хотын ойролцоох Сергокалинскийн дүүргийн дарга Магомед Омаровыг баривчилсан аж. Учир нь халдлага үйлдэгчдийн дунд түүний хоёр хүү байсан байх магадлалтай.  Тус улсын тэргүүн Сергей Меликовын  засаг захиргаа үүрэг гүйцэтгэж байхдаа амиа алдсан цагдаа болон энгийн иргэдэд гашуудлаа илэрхийлж, гурван өдрийн гашуудал зарлажээ. Мөн амиа алдсан болон шархадсан хүмүүсийн ар гэрийнхэнд тусламж үзүүлэхийн тулд шаардлагатай арга хэмжээг авахыг Бүгд Найрамдах Дагестан Улсын Засгийн газар холбогдох байгууллагуудад даалгасан байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж