Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэх зорилгоор 19 хүний суудалтай дунд оврын автобусаар гэр хороолол дундуур буюу дараах долоон чиглэлд өнөөдрөөс эхлэн /2024.06.24/ нийтийн тээврийн үйлчилгээ явж эхэлжээ. Тодруулбал Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн гэр хорооллын дундуур шинээр тавигдсан замаар дараах чиглэлийн дагуу үйлчилгээ үзүүлэхээр болсон талаар Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
- Д:8 “Тахилт зам анги –Толгойт- 21-р хороолол- Товчоо" чиглэлд ажлын өдөр 12 минутын зайтай дөрвөн тээврийн хэрэгсэл, амралтын өдөр гурван тээврийн хэрэгсэл
- Д:7 “Арцатын ам-Гачууртын эцэс” чиглэлд 30 минутын зайтай нэг тээврийн хэрэгсэл
- Д:6 “Шар хоолойн ам – Гачууртын эцэс" чиглэлд 30 минутын зайтай нэг тээврийн хэрэгсэл
- Д:5 Хүчит шонхор зах “Зурагтын хуучин эцэс – Эх нялхас” чиглэлд ажлын өдрүүдэд долоон минутын зайтай дөрвөн тээврийн хэрэгсэл
- Д:2 “Дэнжийн 1000 – Самбалхүндэвийн гудамж – 149-р сургууль” чиглэлд ажлын өдрүүдэд 10 минутын зайтай дөрвөн тээврийн хэрэгсэл
- Д:1 “Шархад –Хангамж –Ботаник” чиглэлд 10 минутын зайтай гурван тээврийн хэрэгсэл
- Д:4 “Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо – Хайрханы эцэс -11-р байр” чиглэлд 10 минутын зайтай гурван тээврийн хэрэгсэл тус тус иргэдэд үйлчлэхээр болсон байна.
Холбоотой мэдээ