Варгагийн нүүрний хэд хэдэн яс хугарч, Еврог өндөрлүүллээ

Хуучирсан мэдээ: 2024.06.24-нд нийтлэгдсэн

ЕВРО-2024

Варгагийн нүүрний хэд хэдэн яс хугарч, Еврог өндөрлүүллээ

Варгагийн нүүрний хэд хэдэн яс хугарч, Еврог өндөрлүүллээ

Евро-2024 тэмцээний хэсгийн шатны сүүлийн тойргийн тоглолтууд орон нутгийн цагаар өчигдөр/2024.06.23/ эхэллээ. А хэсэгт учраа таарсан Унгар, Шотландын тоглолт 1-0 гэсэн харьцаатай Унгарын ялалтаар өндөрлөж, хасагдах шатанд шалгарах найдвараа хадгалав. Тэгвэл тус тоглолтын үеэр Унгарын довтлогч Барнабаш Варга Шотландын хаалгач Ангус Ганнд цохиулж, тоглолт хэсэг завсарласан.

Тоглолтын 62 дахь минутанд Барнабаш Варга хөндлөн дамжуулалтаас ирсэн бөмбөгийг мөргөх гэж үсэрсэн ч хаалгач Ангус Ганнд цохиулж, газар унасан. Эмч нар, албаныхан цаг алдалгүй талбай руу гарч, тоглолт нэг хэсэг завсарлав. Түүнийг тойрон багийнхан нь бүтээлгээр халхалж, эмч нар анхан шатны тусламж үзүүлсэн.

Варгаг эмч нар талбайгаас гаргаж, эмнэлэгт хүргэснээр тоглолт үргэлжилсэн. Тэгвэл Варгагийн хацар, шанааны хэд хэдэн яс цөмөрч, хугарчээ. Үүний улмаас энэ удаагийн Еврог үргэлжлүүлэх боломжгүй болов.

Унгарын хөлбөмбөгийн холбооны мэдэгдэлд "Мөргөлдөөний үеэр Варгагийн нүүрний хэд хэдэн яс хугарч, тархи нь доргисон. Ференцварошийн довтлогч хагалгаанд орох магадлал өндөр байна. Түүнийг Штутгарт хотын эмнэлэгт хүргэсэн. Багаараа түүнийг дэмжиж байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж