ТОЙМ: Сонгуулийн мөнгө Зукербергийн халаас руу цутгаж байна!

ТОЙМ: Сонгуулийн мөнгө Зукербергийн халаас руу цутгаж байна!

ТОЙМ: Сонгуулийн мөнгө Зукербергийн халаас руу цутгаж байна!

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт 2024 оны зургаадугаар сарын 28-ны Баасан гаригт болно.  Угтаа сонгуулийн санал хураалт болоход ердөө дөрөвхөн хоног үлдээд байна. Сонгуулийн сурталчилгаа хуульд зааснаас зургадугаар сарын 26-нд дуусна. Энэ удаагийн сонгуулиар 2.2 сая иргэн саналаа өгнө. Тодруулбал, 18-25 насны 350 мянга, 26-35 насны 536 мянга, 36-45 насны 521 мянга, 46-55 насны 390 мянга, 56 ба түүнээс дээш насны 434 мянган иргэн байна. Тэдний тал хувийг 26-45 насныхан эзэлж байгаа аж.


НЭР ДЭВШИГЧДИЙН ГОЛ БЭРХШЭЭЛ ЗАРДАЛ МӨНГӨ

Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүнд УИХ анх удаа 126 гишүүнээс бүрдэх юм. Мөн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж байгаа нь бас нэг онцлог. Тиймээс 78 гишүүнийг тйоргоос, 48 гишүүнийг жагсаалтаар сонгохоор хуульчилсан. Түүнчлэн Монгол Улсыг 13 том тойрогт хувааснаар нэр дэвшигчдээс гарах зардал, мөнгө нэмэгджээ. Тиймээс МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ахмад настнуудаас хандив гуйхад хүрч байгаагаа хэлж байв.

Зардал мөнгө нэмэгдсэн шинэ залуучууд болон хөрөнгө мөнгө муутай нэр дэвшигчдэд халтай байна. Баян нэр дэвшигчдийн хувьд бүгдийг мөнгөөр шийднэ гэсэн тооцоотой байгаа бололтой.

Хэдийгээр СЕХ-оос нам эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 6.4 тэрбум төгрөг, тойрогт нэр дэвшигчийнх 1.5 тэрбум төгрөг байхаар тогтоосон ч албан бус зардал нь тэрнээс ч их гарч байгаа гэх. Нэр дэвшигчдийн мөнгөний дийлэнх нь Зукербергийн халаас руу орж байна.

Сурталчилгаатай холбоотой хамгийн чухал гэж болох өөрчлөлт “нэгдсэн самбар” гэж хэлж болно. Өмнө нь хоёр алхаад л хоёр хүний хэвлэсэн зураг газраар болон замын хажуугийн шонгуудад өлгөж, хотын гудамж зурагт хуудас, сурталчилгааны эрээн мяраанд дарагддаг. Хэн мөнгөтэй нь хамгийн олон хүнд хүрдэг, зaй талбай том ашигтай байрлалтай газарт өөрийн зургийг байрлуулдаг байсан. Тэгвэл энэ удаагийн сонгуульд нэгдсэн самбар ашигласан болсон нь хотын өнгө үзэмжинд сайнаар нөлөөлж байгаа юм.

НАМЫН ДАРГА НАРЫН ДУНД МЭТГЭЛЦЭЭН  ЗОХИОХ ХҮЛЭЭЛТ ӨНДӨР БАЙНА

Нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн дунд тухайлсан багц асуудлаар мэтгэлцээн зохион байгуулж байгаа. Гэхдээ иргэдийн хувьд намуудын нэр дэвшигчдээс илүү  МАН, АН, ХҮН болон бусад улс төрийн намуудын дарга нарын дунд мэтгэлцээн зохион байгуулахыг шаардаж байгаа. Үндэсний эвсэлийн дарга Н.Номтойбаяр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй мэтгэлцэхэд бэлэн гэдгээ зарласан бол бусад намын дарга нар  мэтгэлцээн хийх тухайд одоогоор байр сууриа илэрхийлээгүй байгаа юм

Холимог тогтолцоогоор сонгууль явуулж байгаа тул сонгогчид хоёр саналын хуудсыг бөглөнө. Эхний саналын хуудаснаас тухайн тойрогт нэр дэвшин өрсөлдөж буй нэр дэвшигчдийн нэрсээс тухайн тойргийн мандатын тооны дагуу дугуйлна. Харин хоёр дахь саналын хуудсанд Дээд шүүхэд бүртгэлтэй, СЕХ-нд бүртгүүлсэн, нам, эвслүүдийн нэрсийн жагсаалт бий. Гадаад оршин суугаа сонгогчид зөвхөн хоёр дахь саналын хуудсыг бөглөнө. Ингэснээр тэд жагсаалтаас УИХ-ын гишүүн болох боломжтой нэр дэвшигчдийг сонгох юм. Сонгуулийн ерөнхий хороо гадаад улсад байгаа иргэдийн санал тоолох ажиллагааг өөрийн байранд санал авах өдрийн 22.00 цагаас ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулан ил тод, нээлттэй явуулдаг. Улмаар саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж тоолон дүнг мэдээлэхээр хуульчилсан. Түүнээс өмнө гадаад улсад байгаа иргэдийн өгсөн саналыг мэдэх боломжгүй.

СОНГУУЛИЙН ДУУЛИАН

 Өвөрхангай аймгийн Сант суманд зургаадугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө эрдэнэт хүний амь нас хохирсон эмгэнэлт хэрэг явдал гарсан. Энэ гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй иргэн П.Отгонбаатар нь УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын штабтай гэрээ байгуулан ухуулагчаар ажиллаж байсан тул түүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигчээс эргүүлэн татах улс төрийн шийдвэрийг МАН сонгуулийн штаб гаргасан. Гэвч нэр дэвшигч Г.Сайханбаяр нь УИХ-ын сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Улмаар өнөөдрийг хүртэл сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлж буй. Хэдийгээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан УИХ-ын нэгдүгээр тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааг зогсоох, эргүүлэн татах асуудлаар албан ёсоор СЕХ-нд очиж, албан бичиг хүргүүлсэн боловч хууль эрх зүйн хувьд нэр дэвшигчийн нэрийг албан ёсоор татах үндэслэл болохгүй юм.

Хүн амь насаа алдсан харамсалтай үйл явдалд МАН болон Ардчилсан намын дарга нар харамсаж, байгаагаа илэрхийлж, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Лу.Гантөмөртэй уулзахаар тус намын байранд очсон. Улмаар сонгуулийн хугацаанд шударгаар өрсөлдөж дахин ийм харамсалтай үйл явдал тохиолдохгүй байхын тухайд хаа хаанаа хариуцлагатай ажиллахыг уриалсан юм. Энэ үйл явдал УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгааны хугацаанд гарсан харамсалтай үйл явдлын нэгээр нэрлэгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

62 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AmandaGomez 2024-06-24 109.248.48.19

Харуулах боломжгүй.

Avatar

CarrieVelynne 2024-06-24 45.84.176.127

Харуулах боломжгүй.

Avatar

LisaHomer 2024-06-24 109.248.15.93

Харуулах боломжгүй.

Avatar

RosemaryLopez 2024-06-24 188.130.137.8

Харуулах боломжгүй.

Avatar

KathyWatson 2024-06-24 46.8.111.75

Харуулах боломжгүй.

Avatar

LauraGarcia 2024-06-24 45.81.137.68

Харуулах боломжгүй.

Avatar

LauraGonzalez 2024-06-24 46.8.213.75

Харуулах боломжгүй.

Avatar

ValerieLoera 2024-06-24 94.158.190.232

Харуулах боломжгүй.

Avatar

MariaWilson 2024-06-24 46.8.23.156

Харуулах боломжгүй.

Avatar

JennyKirby 2024-06-24 46.8.14.206

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetMartin 2024-06-24 46.8.14.41

Харуулах боломжгүй.

Avatar

RobinJohnson 2024-06-24 109.248.167.134

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraKeepers 2024-06-24 188.130.137.197

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaWalker 2024-06-24 109.248.14.166

Харуулах боломжгүй.

Avatar

LindsayGresham 2024-06-24 45.15.73.126

Харуулах боломжгүй.

Avatar

CarlaQuintero 2024-06-24 185.181.246.208

Харуулах боломжгүй.

Avatar

HannahHawkins 2024-06-24 109.248.14.10

Харуулах боломжгүй.

Avatar

TracySmith 2024-06-24 46.8.110.195

Харуулах боломжгүй.

Avatar

TamaraRodriguez 2024-06-24 109.248.14.134

Харуулах боломжгүй.

Avatar

BeckyHanneman 2024-06-24 46.8.22.100

Харуулах боломжгүй.

Avatar

MonicaHerrera 2024-06-24 194.35.113.179

Харуулах боломжгүй.

Avatar

JamieBobbitt 2024-06-24 194.32.229.63

Харуулах боломжгүй.

Avatar

KendraLee 2024-06-24 188.130.220.169

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiWestrick 2024-06-24 45.81.136.39

Харуулах боломжгүй.

Avatar

DanaWebster 2024-06-24 109.248.167.155

Харуулах боломжгүй.

Avatar

ShantellHamilton 2024-06-24 109.248.48.217

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaNewkirk 2024-06-24 45.87.253.24

Харуулах боломжгүй.

Avatar

SamanthaBrown 2024-06-24 45.90.196.159

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieJackson 2024-06-24 109.248.55.151

Харуулах боломжгүй.

Avatar

LindaFrazier 2024-06-24 109.248.204.104

Харуулах боломжгүй.

Avatar

KeilaWilliams 2024-06-24 46.8.11.11

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaSchultz 2024-06-24 188.130.187.149

Харуулах боломжгүй.

Avatar

TammyOlson 2024-06-24 194.32.229.9

Харуулах боломжгүй.

Avatar

LizStevens 2024-06-24 46.8.23.145

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJones 2024-06-24 188.130.129.29

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaJackson 2024-06-24 92.119.193.54

Харуулах боломжгүй.

Avatar

JennaWilliams 2024-06-24 185.181.246.239

Харуулах боломжгүй.

Avatar

ErikaSanchez 2024-06-24 95.182.126.99

Харуулах боломжгүй.

Avatar

KristiYoung 2024-06-24 46.8.23.92

Харуулах боломжгүй.

Avatar

RobynWagner 2024-06-24 188.130.185.193

Харуулах боломжгүй.

Avatar

EvelynFox 2024-06-24 46.8.222.195

Харуулах боломжгүй.

Avatar

EricaCameron 2024-06-24 94.158.190.9

Харуулах боломжгүй.

Avatar

BrandyWright 2024-06-24 45.81.136.120

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaTorres 2024-06-24 109.248.138.225

Харуулах боломжгүй.

Avatar

MonicaErickson 2024-06-24 2.59.50.186

Харуулах боломжгүй.

Avatar

SarahCunningham 2024-06-24 46.8.15.63

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherCarroll 2024-06-24 45.86.0.38

Харуулах боломжгүй.

Avatar

SherrillPatzner 2024-06-24 109.248.128.193

Харуулах боломжгүй.

Avatar

DawnDorsey 2024-06-24 109.248.139.231

Харуулах боломжгүй.

Avatar

TanyaLopez 2024-06-24 46.8.23.179

Харуулах боломжгүй.

Avatar

BethHolland 2024-06-24 109.248.129.172

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-24 103.140.10.204

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!?????

Avatar

Нэргүй 2024-06-24 103.140.10.204

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!

Avatar

CarolGreen 2024-06-24 188.130.129.29

Харуулах боломжгүй.

Avatar

KatieSudrla 2024-06-24 188.130.142.43

Харуулах боломжгүй.

Avatar

CarlaPowell 2024-06-24 109.248.142.217

Харуулах боломжгүй.

Avatar

TracyWilson 2024-06-24 213.226.101.121

Харуулах боломжгүй.

Avatar

сонгогч 2024-06-24 202.9.46.8

Монголчуудын 30 жил хүсэн хүлээж буй зүйл: 1/ Авилгыг устгах 2/ шудрага бусын хонгилыг нураах 3/ Монголын ард түмний өмч байгалийн баялагийг идэж баяжсан 30 -хан гэр бүлийн мөлжлөгөөс салах 4/урвагч Элбэгдоржийн МАФААС ардчилалаа аврах. 5/Төрийн үйлчилгээг 100% цахимжуулах. Үүнийг хэрэгжүүлж эхэлсэн хүн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ЗГ. Түүнийг дэмжих нь ирээдүйнхээ төлөө хийж буй таны хөрөнгө оруулалт.

Avatar

Нэргүй 2024-06-24 202.126.91.225

АН, ХҮН, Үндэсний эвсэл саналаа хуваагаад олон тойрогт МАН цөөхөн саналаар ялна.2020 онд 10 аад тойрогт ХҮН ийн дэвшигч АН-ыг татаж унагасан.ХҮН 7 хүнтэй тойрогт 2 хүн дэвшүүлсэн бол 2 уулаа гарах байлаа.

Avatar

иргэн 2024-06-24 59.153.84.210

үндэсний эвсэл энэ тактикаар явж бгаа

Avatar

Зочин 2024-06-24 43.228.130.188

Энэ сонгуулиар АН- ын гишүүнчлэлтэй 3 хүний амь нас үрэгдлээ. Ум маани бад ми хум. Хөвсгөлд нэр дэвшиж явсан эмэгтэй автомашины авораар, Өвөрхангайн Сант суманд хүний гарт, мөн Хархорин суманд архидан согтуурч нэгэн хүмүүн хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байх.Ямарч аюултай юм бэ .Энэ сонгууль чинь…….

Avatar

Үнэн төрх 2024-06-24 192.82.92.204

Эргэх магадлал өндөр болсон, АН нилээд санал авах байх, бусад жижиг нам эвсэлүүдэд итгэл хүлээлгэж байна. Эрх баригчдад өмнө шиг тийм өндөр санал өгөхгүй л болвуу, хяналтай тэнцвэртэй парлемент бүрдэх төлөвтэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж