Д.Цогт: Аавын минь наадмын найруулга төрийн дэг, бэлгэдэл болж үлдсэн

Д.Цогт: Аавын минь наадмын найруулга төрийн дэг, бэлгэдэл болж үлдсэн

Д.Цогт: Аавын минь наадмын найруулга төрийн дэг, бэлгэдэл болж үлдсэн

Анх ардчилсан Монгол Улсын төрийн наадмыг дэгчлэн найруулсан хүн бол Гүрсэдийн Доржсамбуу. Тэрээр 1990 онд Ардын хувьсгалын 69 жилийн ой, төрийн их баяр наадмаар анх удаа есөн хөлт тугаа залж, төрийн тэргүүн цагаан эсгийт индрээс ард түмэндээ хандан үг хэлдэг найруулгыг хийсэн. Түүний энэ бүх санаа, шийдэл, найруулга өнөөдрийг хүртэл төрийн ёслолын дэг болон хуульчлагдаж ирсэн билээ.  “Доржсамбуу наадмын найруулагчаар ажиллахдаа текст, шүлгүүдээ намайг бич гэсэн. Үг санаа их нийлдэг болохоор ам ажил зөрөөгүй. Чингис хааны цэргүүд морьтойгоо тойрч давхидаг хэсгийг ч тэр л сэдсэн. Одоо ч түүнийхээр л яваа. Анхдагч болсон Г.Доржсамбууг дурсахгүй байгаад дургүй хүрдэг. Дурсаж чадахын тэнхэлгүй болно гэдэг бол амьдаараа мөхөж байна л гэсэн үг… “ хэмээн Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсан нэгэнтээ хэлсэн байдаг. Ингээд нэрт найруулагч Г.Доржсамбуу агсны бага хүү Д.Цогттой аавынх нь тухай дурсамжаас хуваалцлаа.  Г.Доржсамбуу агсны хоёр хүү өдгөө аавынхаа уран бүтээлийн залгамж халааг үргэлжлүүлэн, найруулагч мэргэжлээр ажиллаж байгаа билээ. Д.Цогтын хувьд хүүхэлдэйн киноны зураач, телевиз, киноны найруулагч мэргэжилтэй юм.


-Сайхан зусч байна уу. Уран бүтээлийн олз омог арвин уу?

-Сайхан. Богино хэмжээний киноны зураг авалтын ажлаар хөдөө яваад ирлээ. Одоо эвлүүлгээ хийнэ дээ.

-Тантай ярилцах шалтгаан маань улсын баяр наадамтай холбоотой. Хамгийн анхны улсын наадмыг нэрт найруулагч Г.Доржсамбуу найруулсан байдаг. Аавынх нь тухай дурсамжаас хуваалцахыг хүссэн юм. Бидний саналыг хүлээн авсанд баярлалаа.

-Тун удахгүй Үндэсний их баяр наадам болох гэж байна. Монгол төрийн наадам монгол түмний дархлаа, үнэт зүйлсийг мэдрүүлдэг хамгийн сайхан баяруудын нэг. Монгол Улсад ардчилсан хувьсгал ялж, анхны төрийн тэргүүнээ сонгосон. Тэр жилийн анхны улсын баяр наадмыг аав маань 1990 онд найруулсан түүхтэй. Тэр үед би жаахан хүүхэд байсан. Сүүлд аавын маань дурсамж ном хэвлэгдэж, энэ тухай олон хүнээс яриа сонссон. Монголын анхны ардчилсан төрийн наадмыг аав маань найруулж байхад нь Төв цэнгэлдэхэд аавыгаа дагаад очдог байсан. Тухайн үедээ Монгол Улс анхны төрийн тэргүүнтэй болж, ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон. Тэр утгаараа тусгаар тогтносон, ардчилсан улсын баяр наадмыг найруулах саналыг тухайн үеийн Соёлын сайд Бэгзийн Балжинням, Соёлын яамны орлогч сайд Н.Жанцанноров гуай нар тавьж, аав зохиол төлөвлөгөөгөө танилцуулсан юм билээ. Н.Жанцанноров гуай энэ талаар ярихдаа “Хэт их үндэсний үзэл санаа шингэсэн зарим найруулгыг нь хассан” гэсэн. Тэр үед Монгол Улс хэчнээн ардчилсан нийгэмд шилжсэн хэдий ч хөрөнгө санхүү бага байсан гэдэг.

Тэгсэн “Мандухай цэцэн хатан” уран сайхны киног хийгээд удаагүй байсан учраас баатар, цэргүүдийн хувцас хэрэгслийг наадмын тоглолтод ашиглахыг зөвшөөрсөн гэдэг.

Аавын минь санаа болохоор төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос есөн шарга морьтой хүндэт харуулууд цэнгэлдэхэд залдаг. Есөн хөлт тугийг гаргахдаа мөн л Төв цэнгэлдэхийг тойрч гардаг. Монгол Улсын төрийн тэргүүн Ерөнхийлөгч цагаан эсгий дээгүүр алхаж очоод есөн хөлт цагаан тугнаасаа адис авч, наадмаа эхлүүлдэг. Энэ болгоныг анх дэгчилсэн болохоор монгол наадам 30 гаруй жил энэ дэг жаягаараа явж ирсэн. Энэ бүхэн төрийн ёслол хүндэтгэлийн нэг хэлбэр болсон учраас цаашид ч өөрчлөгдөхгүй байх. Мэдээж олон найруулагч улсын баяр наадмыг өөр өөрийн арга барилаар найруулж ирсэн.

Гэхдээ аав маань ганцаараа улсын баяр наадмыг найруулсан гэхээсээ илүүтэй тухайн үед Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсан бүх зохиолын үг, нэвтрүүлэгчдийн унших шүлгийг бичсэн бол Н.Жанцанноров гуай есөн хөлт цагаан туг залах ёслолын аялгуунаас эхлээд бүх хөгжмийг нь бичсэн. Ганц манай аав гэлтгүй мундаг уран бүтээлчид хамтран зүрх сэтгэлээрээ ажилласан байдаг. Хамгийн гол нь найруулагч Г.Доржсамбуу гэдэг хүн монгол төрийн наадмыг шинэлэг, үндэсний, монголчуудыг огшоосон, эрх чөлөө, тусгаар тогтнолоо тунхагласан наадмыг найруулсан учраас энэ бүхэн өнөөдрийг хүртэл алдагдахгүй явж байна.

-Та энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа бичиж байсан шүү дээ?

-Тэгсэн. Миний постны дор би тэр үед есөн хөлт цагаан тугийг залж байсан хүндэт харуулын цэрэг байлаа гэж хүн сэтгэгдэл бичиж байсан. Гавьяат жүжигчин Ж.Оюундарь эгч хүртэл ээж маань есөн хөлт тугийг оёлцож байсан тухай бичиж байсан. Монголчууд эрх чөлөөгөө мэдэрч, тусгаар тогтносон улс болсон учраас улсын наадмаа маш сайхан хийх гэж төрийн тэргүүнээсээ авхуулаад бүх нийтээрээ хичээн зүтгэсэн юм билээ.

-Анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай Төв цэнгэлдэхэд бэлтгэл хийж байсан гэл үү?

-Анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай цагаан эсгий дээр алхаж, тугаас адис авдаг хэсгийг бэлдэхээр Төв цэнгэлдэхэд ирж байсан гэдэг. Наадмын нээлт үнэхээр сайхан болсон дүрс бичлэг нь ч байдаг. Монголчууд анхны улсын баяр наадмаа үзээд үнэхээр огшсон гэдэг. Одоо  ч бид наадмын нээлт хаалтаа үзээд огшиж, сэтгэл хөдөлдөг шүү дээ.

Наадмын орой төрийн ёслолын хүлээн авалтыг Их тэнгэрийн аманд хийсэн юм билээ. Аав сүүлд бидэнд энэ тухай ярьж байсан. Тэр үед Ерөнхийлөгч П.Очирбат аавыг дуудаад “Наадмын нээлт маш сайхан боллоо. Хүн бүрийн сэтгэл сайхан байна. Чи Монгол Улсын Гавьяат жүжигчин цол аваагүй байгаа бил үү. Монголын төрөөс юу хүсч байна вэ” гэж асуусан гэдэг. Тэгсэн аав “Би Гавьяат жүжигчин тэмдэгтэй, тэмдэггүй болоод ирсэн юм. Гурван хүүхэд маань өсч том болно. Хоёрхон өрөө байранд амьдардаг. Хүүхдүүд маань тааваараа амьдрах байр хэрэгтэй байна” гэсэн юм билээ. Тэгээд наадмын маргааш нөгөөдрөөс нь дуудаад 13 дугаар хороолол дөнгөж баригдаж байхад нь 14 дүгээр байранд дөрвөн өрөө байр өгч байсан түүхтэй.

Манай аав элдэв шагнал цол хэргэмд дургүй хүн байсан. Угаасаа улс төрийн нам бус, хэлэх үгээ хаана ч хэлчихдэг, шударга хүн байсан болохоор гавьяа шагнал нь дээшээ тодорхойлогдоод л алга болчихдог байсан. Өөрөө хүн царай алдаж, гуйж үзээгүй. Гэхдээ байртай болсондоо маш их баяртай байсан.

-Ааваас нь хойш олон найруулагч улсын баяр наадмыг найруулсан. Зарим нэг нь наадмын нээлтийг шөнө оройн цагаар хийе гэж ярьж, шүүмжилдэг. Таны хувьд наадмын нээлт хаалтын тоглолтын найруулгыг өөрчлөх цаг нь болсон гэж хардаг уу?

-Манай аав 1994 онд бурхан болсон. Анхны наадмын дараа жилээс нь олон хүн найруулсан. Жишээлбэл, С.Сүхбаатар гуайгаас эхлээд бүхий л шилдэг найруулагчид найруулсан. Сүүлд Н.Наранбаатар найруулж, энэ жил Ц.Батнайрамдал найруулж байна. Хүмүүс наадмын нээлт хаалтын тоглолтыг нь чамладаг нь үнэн. Дэлхий даяаршиж, өндөр хөгжилтэй улс орны наадам, шоу олимпийн наадмыг хэн дуртай нь сонирхон үзэх боломжтой болсон. Хэн ч наадам найруулсан шүүмжлэлд өртөхөөс өөр аргагүй. Манай Төв цэнгэлдэх хүрээлэнгийн багтаамж хэд билээ. Тэгээд өдрийн 10.00, 11.00 цагт наадмын нээлтээ хийдэг. Төв цэнгэлдэхийн нээлт гэдэг бол дэлхийн аль ч улсад харанхуй гэгээ тасарсан үед болдог. Шалтгаан нь гэрлийн эффект, утаа, техник технологийн дэвшлүүдээр зодож байж хийдэг. Холоос  харж байгаа учраас технологийн шийдлийг ашиглах шаардлагатай байдаг.

Монголын үндэсний баяр наадмын нээлт хаалтад бүхий л мундаг уран бүтээлчид оролцдог. Миний бодлоор төрийн наадмаа уламжлалынхаа дагуу өдөр нээгээд, орой нь шоу тоглолтоо хийвэл бас өөр болно гэж боддог. Тэрнээс биш хэн, хэдэн төгрөгөөр наадмыг найруулах нь чухал биш.

-Үндэсний их баяр наадмынхаа нээлтээ Төв цэнгэлдэхэд очиж үздэг үү?

– Заримдаа гэртээ, заримдаа Төв цэнгэлдэхэд үзнэ. Манай гэр бүлийн хувьд наадмын өглөө есөн хөлт цагаан тугаа залж, наадмаа нээж, хаахыг харах их утга учиртай санагддаг. Аавын минь хийж бүтээж, бодож боловсруулсан зүйл нь Монголын ард түмний тархи зүрхэнд хоногшоод явж байгаа нь сайхан байдаг. Манай аав анх найруулсан гээд илүү огшоод байх хайшаа ч юм. Ер нь монгол хүн болгонд наадмын өглөө сайхан байдаг болов уу. Цаг агаар нь хүртэл тунгалаг санагддаг.

Есөн хөлт цагаан тугаа Төрийн ордноос гаргахад хүмүүс дагаад адис авч, огшдог. Тэрийг харахад сайхан л байдаг. Энийг аав маань санаачлаад найруулсан гэж бодохоор. Есөн хөлт цагаан тугийг тухайн үед маш хурдан хугацаанд хийсэн гэдэг. Сүүлд  есөн хөлт тугийг хийхдээ аймаг, сум болгоноос морины дэл, сүүл авч хийсэн. Тугийг залах есөн шарга морийг тусад нь маллаж, торгон цэргүүд нь тусдаа байдаг болж, бэлгэдэл болж үлдлээ л дээ.

–Г.Доржсамбуу агсныг “Говийн зэрэглээ” киноны Арслангийн дүрээр ард түмэн мэднэ. Энэ хүний үр хүүхдүүд одоо хаана, хэрхэн ажиллаж, амьдарч байна вэ?

-Би эцэг эхээс гурвуулаа. Дээрээ нэг ах, нэг эгчтэй. Эгч маань хүү охинтой. Эгч маань Д.Сувд гээд Герман улсад ажиллаж, амьдардаг. Сэтгүүлч мэргэжилтэй ч одоо тэндээ орон нутгийн захиргааны албанд ажиллаж байна. Ах маань Д.Амар гээд театрын найруулагч мэргэжилтэй. Одоо хувийн продакшин ажиллуулдаг.

Ах маань хоёр хүүтэй. Ач зээтэй. Би хоёр охинтой. Ер нь бүгдээрээ сайхан ажиллаж амьдарч байна. Манай охин УДЭТ-т утга зохиолын ажилтнаар ажилладаг. СУИС-ийг төгссөн. Өвөөгийнхөө ажиллаж байсан театртаа ажиллаж байна. Өөрийнх нь сонирхсон мэргэжил. Одоо бараг гурван жил ажиллачихлаа.

-Таны хувьд аавынхаа ямар зан араншинг илүү дууриасан гэж боддог вэ?

-Ер нь бол урлагийнхан бүгд мэднэ дээ. Манай аав ажил дээрээ зарчимч, шударга, хэлэх үгээ хэнд ч хэлдэг, тухайн үедээ айж сүрдмээр хүн ч  гэсэн ажлаас бол муудалцвал тэрэндээ гэмшиж, нөгөө хүнээсээ уучлал гуйдаг цагаахан цайлган хүн байсан. Би аавынхаа занг дууриасан гэхээр өөрийгөө магтах гээд ч байгаа юм шиг. Би болж өгвөл шударга байхыг хичээдэг. Муу санаа гаргахаас илүү олонтойгоо сайхан байхыг хичээдэг. Тийм учраас олон найзтай юм болов уу.

Аав маань 1949 оны хүн байсан. Одоо амьд сэрүүн байсан бол 75 нас хүрэх байсан.

Урлагийн хүний хүүхэд байхын нэг сайхан зүйл нь баяр наадмаар дүрээ мөнхөлсөн уран бүтээлүүд нь дэлгэцээр гарч, хоолой нь сонсогдоно. Хүмүүс шиг алсраад дүр төрхийг нь мартахгүй. Хэн хүнд олдохгүй тавилан юм болов уу. Тийм болохоор аав ээжийгээ хар залуугаараа алдсан гэж харамсдаггүй. Багш, найзынхаа тухай ярьж байгаа дурсамж нь бидний дунд оршсоор байгаа нь сайхан.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

61 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AmandaGomez 2024-06-24 109.248.48.19

Харуулах боломжгүй.

Avatar

CarrieVelynne 2024-06-24 45.84.176.127

Харуулах боломжгүй.

Avatar

LisaHomer 2024-06-24 109.248.15.93

Харуулах боломжгүй.

Avatar

RosemaryLopez 2024-06-24 188.130.137.8

Харуулах боломжгүй.

Avatar

KathyWatson 2024-06-24 46.8.111.75

Харуулах боломжгүй.

Avatar

LauraGarcia 2024-06-24 45.81.137.68

Харуулах боломжгүй.

Avatar

LauraGonzalez 2024-06-24 46.8.213.75

Харуулах боломжгүй.

Avatar

ValerieLoera 2024-06-24 94.158.190.232

Харуулах боломжгүй.

Avatar

MariaWilson 2024-06-24 46.8.23.156

Харуулах боломжгүй.

Avatar

JennyKirby 2024-06-24 46.8.14.206

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetMartin 2024-06-24 46.8.14.41

Харуулах боломжгүй.

Avatar

MaryNails 2024-06-24 194.35.113.92

Харуулах боломжгүй.

Avatar

RobinJohnson 2024-06-24 109.248.167.134

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraKeepers 2024-06-24 188.130.137.197

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaWalker 2024-06-24 109.248.14.166

Харуулах боломжгүй.

Avatar

LindsayGresham 2024-06-24 45.15.73.126

Харуулах боломжгүй.

Avatar

CarlaQuintero 2024-06-24 185.181.246.208

Харуулах боломжгүй.

Avatar

HannahHawkins 2024-06-24 109.248.14.10

Харуулах боломжгүй.

Avatar

TracySmith 2024-06-24 46.8.110.195

Харуулах боломжгүй.

Avatar

TamaraRodriguez 2024-06-24 109.248.14.134

Харуулах боломжгүй.

Avatar

BeckyHanneman 2024-06-24 46.8.22.100

Харуулах боломжгүй.

Avatar

MonicaHerrera 2024-06-24 194.35.113.179

Харуулах боломжгүй.

Avatar

JamieBobbitt 2024-06-24 194.32.229.63

Харуулах боломжгүй.

Avatar

KendraLee 2024-06-24 188.130.220.169

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiWestrick 2024-06-24 45.81.136.39

Харуулах боломжгүй.

Avatar

DanaWebster 2024-06-24 109.248.167.155

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferFahe 2024-06-24 109.248.129.228

Харуулах боломжгүй.

Avatar

ShantellHamilton 2024-06-24 109.248.48.217

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaNewkirk 2024-06-24 45.87.253.24

Харуулах боломжгүй.

Avatar

SamanthaBrown 2024-06-24 45.90.196.159

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieJackson 2024-06-24 109.248.55.151

Харуулах боломжгүй.

Avatar

LindaFrazier 2024-06-24 109.248.204.104

Харуулах боломжгүй.

Avatar

KeilaWilliams 2024-06-24 46.8.11.11

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaSchultz 2024-06-24 188.130.187.149

Харуулах боломжгүй.

Avatar

TammyOlson 2024-06-24 194.32.229.9

Харуулах боломжгүй.

Avatar

LizStevens 2024-06-24 46.8.23.145

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJones 2024-06-24 188.130.129.29

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaJackson 2024-06-24 92.119.193.54

Харуулах боломжгүй.

Avatar

JennaWilliams 2024-06-24 185.181.246.239

Харуулах боломжгүй.

Avatar

ErikaSanchez 2024-06-24 95.182.126.99

Харуулах боломжгүй.

Avatar

KristiYoung 2024-06-24 46.8.23.92

Харуулах боломжгүй.

Avatar

EvelynFox 2024-06-24 46.8.222.195

Харуулах боломжгүй.

Avatar

EricaCameron 2024-06-24 94.158.190.9

Харуулах боломжгүй.

Avatar

BrandyWright 2024-06-24 45.81.136.120

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-24 66.181.185.141

Наадмыг ингэж Театрчилсан тоглолтоор нээхийг анх Н.Энхбаяр СЯ-ны сайд байхдаа санаачилсан юмдаа ! 1996 онд Шадар Сайд Пүрэвдорж дээр цуглаж ярилцаад Жадамбаа, Бямбажав сайд нар эсэргүүцээд их маргаан болж байсан шүү !

Avatar

MelissaTorres 2024-06-24 109.248.138.225

Харуулах боломжгүй.

Avatar

MonicaErickson 2024-06-24 2.59.50.186

Харуулах боломжгүй.

Avatar

SarahCunningham 2024-06-24 46.8.15.63

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherCarroll 2024-06-24 45.86.0.38

Харуулах боломжгүй.

Avatar

SherrillPatzner 2024-06-24 109.248.128.193

Харуулах боломжгүй.

Avatar

DawnDorsey 2024-06-24 109.248.139.231

Харуулах боломжгүй.

Avatar

TanyaLopez 2024-06-24 46.8.23.179

Харуулах боломжгүй.

Avatar

BethHolland 2024-06-24 109.248.129.172

Харуулах боломжгүй.

Avatar

CarolGreen 2024-06-24 188.130.129.29

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-24 202.126.89.187

Мөн сайхан хүн шүү. Наадмын найруулгыг хийсэн гэж мэдээгүй юм байна. Сайхан аавын хүү байна.

Avatar

KatieSudrla 2024-06-24 188.130.142.43

Харуулах боломжгүй.

Avatar

Irgen 2024-06-24 103.57.95.133

Elbegdirjiin ter neeree zavaan baisan. Mongol hun hezee ch tegej balairdaggui. Teriig ter naadmiin bichlegees hasval taarna.

Avatar

CarlaPowell 2024-06-24 109.248.142.217

Харуулах боломжгүй.

Avatar

TracyWilson 2024-06-24 213.226.101.121

Харуулах боломжгүй.

Avatar

TammyOsbourne 2024-06-24 109.248.142.211

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-06-24 103.57.93.64

сайхан болдог шүү! наадам. харин хүзүүгүй эрлэгдорж өрөөд татанхай гараа савчин 9 хөлт цагаан тугийг тойрч бузарласанаас хойш бөхчүүд нь архи допинг хэрэглэн бие биенээ гутаан доромжил бүр зодож алдаг болсон. иймээс 9 хөлт цагаан тугаа ариулж бузараас салгах юмсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж