Даатгуулагч, иргэдэд үйлчилгээ үзүүлэх амралт сувиллын хөнгөлөлт нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2024.06.24-нд нийтлэгдсэн

Даатгуулагч, иргэдэд үйлчилгээ үзүүлэх амралт сувиллын хөнгөлөлт нэмэгджээ

Даатгуулагч, иргэдэд үйлчилгээ үзүүлэх амралт сувиллын хөнгөлөлт нэмэгджээ

ЭМДЕГ-тай байгуулсан даатгалын гэрээний дагуу даатгуулагчдад үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын 2024 оны жагсаалт гарсан. Энэ жил Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл /ЭМДҮЗ/ -өөс ЭМД-ын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, 2024 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ЭМДҮЗ-ийн 06 дугаар тогтоолоор даатгуулагчдад үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын хөнгөлөлтийн үнэд өөрчлөлт орсон тухай мэдээллийг ЭМДЕГ-ын тусламж үйлчилгээний багц зохицуулалтын хэлтсийн дарга Б.Баярболдоос тодрууллаа. Тэрбээр,“ЭМДҮЗ-ийн шинээр батлагдсан тогтоол хэрэгжилтийнхээ түвшинд явж байна. Уг тогтоолд сувиллаас үзүүлж байгаа тусламж үйлчилгээний оношийн хамааралтай гурван бүлгийг шинэчлэн баталсан. Тодруулбал, сувиллын тусламж үйлчилгээний хөнгөлөлт 260 мянга, сувиллаас үзүүлэх уламжлалтын сэргээн засах тусламж үйлчилгээ 416 мянга, сувиллаас үзүүлэх сэргээн засах тусламж үйлчилгээ 414 мянган төгрөгийн хөнгөлөлттэй байхаар өөрчлөлт оруулсан. Эрүүл мэндийн даатгал төлөгч иргэн бүр жилд нэг удаа сувиллаас тусламж үйлчилгээ авах боломжтой”.

Өнгөрсөн жил 4-75 насны нийт 616,596 иргэн сувиллын тусламж үйлчилгээнд хамрагдсан. Хүйсээр авч үзвэл 413,255 эмэгтэй, 203,341 эрэгтэй даатгуулагч байна.

Аймаг нийслэлийн тухайд хамгийн их буюу 127,268 даатгуулагч Баянзүрх дүүргээс, хамгийн бага буюу 4490 даатгуулагч Дундговь аймгаас хамрагдсан. Даатгуулагчдын төрлийг авч үзвэл хамгийн их буюу 309,059 тэтгэврийн иргэн байна.

Даатгуулагчдад үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын 2024 оны жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж