2024 оны УИХ-ын сонгуульд оролцох 19 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөрийг олон нийтэд ил болгосон. Нэр дэвшигчдийн сурталчилгаа ид өрнөсөн энэ үед улс төрийн нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрөөс цувралаар онцлон танилцуулж байна. Энэ удаа төрийн алба үйлчилгээний салбарт хийх ажлуудыг хүргэе.
ТӨРД 3-ААС ДЭЭШ ЖИЛ АЖИЛЛАВАЛ ЦАЛИН ХӨЛСӨНД НИЙЦСЭН ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОНО
МАН:
Багш, эмч, төрийн албан хаагчдын ажлын бодит үнэлэмжийг нэмэгдүүлж, ажлын хариуцлага, үр дүнг сайжруулна. Төрийн албаны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, нийгмийн баталгааны зохистой бодлогыг баримтална. Төрийн албан хаагчийн тасралтгүй сурч хөгжих тогтолцоог бүрдүүлэн, төрийн албаны сургалтын байгууллагын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлнэ. Төрийн албанд таваас дээш жил үр бүтээлтэй ажиллаж, сүүлийн гурван жилд нь “маш сайн” үнэлэгдсэн төрийн албан хаагчийг “1+2” буюу гадаадад хэлний бэлтгэл болон ахисан түвшний сургалтад хамруулах бодлого баримтална. Төрийн албан хаагч нь улс төрөөс ангид, дарамтгүй ажлаа хийх боломжийг бүрдүүлнэ. Төрийн түрээсийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлж, гурваас дээш жил үр бүтээлтэй ажиллаж буй төрийн албан хаагчдын цалин хөлсөнд нийцсэн ипотекийн зээл олгох бодлого баримтална. Татварын хөнгөлөлтийн зургаа хүртэлх сая төгрөгийг орон байрны урьдчилгаанд тооцуулах, батлан даах боломжийг бүрдүүлнэ
Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг үргэлжлүүлэн шат дамжлагыг бууруулж, иргэд, бизнест төвөггүй, хялбар үйлчилгээг үзүүлнэ. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулж, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлнэ. Төрийн албыг цомхон, чадварлаг болгох, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах замаар төсвийн урсгал зардлын өсөлтийг хязгаарлаж, төсвийн алдагдлыг бууруулна. Төрийн захиргааны албан хаагчийн тоон өсөлтийн зохистой харьцааг тогтооно. Төрийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэхдээ танил талдаа давуу тал олгохгүй байх, явцуу сонирхол, намын харьяаллаар иргэдэд ялгавартай хандахгүй байх зарчмыг бүрэн хэвшүүлнэ. Төрийн албан хаагчдын ажлын үр дүнг үнэлэх гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоог нэвтрүүлнэ. Монгол эрдэмтдийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн оновчтой шийдэл, бүтээлийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлнэ.
ТӨРИЙН АЛБАНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ ТООГ БУУРУУЛНА
АН:
Төрийн албан хаагчдын ангилал, зэрэглэл, ажлын байранд тавигдах шалгуур, шаардлагыг тодорхой болгож, нам дагасан томилгооноос салгана. Салбарын мэргэшсэн албан хаагчдыг улс төрөөс ангид, тогтвортой ажиллуулах хууль, эрх зүйн баталгааг бүрдүүлнэ. Төрийн үйлчилгээнд хувийн хэвшил, иргэний оролцоот үнэлгээ, хариуцлагын тогтолцоог нэвтрүүлнэ. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд сайн засаглалын орчин үеийн менежментийг нэвтрүүлж, цалин, урамшууллын тогтолцоог стандартжуулна. Төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны давхардлыг арилгах, нэгтгэх замаар бүтэц, зохион байгуулалтыг оновчтой, цомхон болгоно. Төрийн албаны удирдах албан тушаалтны тоог бууруулж, дарга нарын тансаглалыг таслан зогсооно. Төрийн байгууллага, удирдах албан тушаалтан жил бүр иргэдэд нээлттэй, ил тод ажлын тайлангийн сонсгол хийх үүргийг хуульчлан баталгаажуулна. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтан ёс зүйн зөрчил гаргасан бол олон нийтээс уучлал гуйх үүргийг хуульчилж, огцруулах, чөлөөлөх хууль зүйн үндэслэлийг тодорхой болгоно. Төрийн байгууллага, нийгэм, эдийн засаг, соёлын хүрээнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, бүх түвшинд жендэрийн бодлого хэрэгжүүлнэ. Төрийн бодлогыг хуульчилсан эрх зүйн зохицуулалтын үр нөлөөг бодлогын судалгааны хүрээлэнгээр дамжуулан үнэлдэг болгоно. Төрийн албаны мерит зарчмыг хадгална.
Иргэд, аж ахуйн нэгжийн төрөөс авах үйлчилгээг бүрэн цахимжуулна. Цахим өргөдөл, гомдлын “11-11” төвийн үйл ажиллагааг сэргээж, сайжруулна. Төрийн байгууллагад байгаа мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс шаарддаг байдлыг бүрэн халж, иргэд нэг удаа бүртгүүлээд төрийн цахим үйлчилгээг шуурхай авдаг болох хөтөлбөр хэрэгжүүлнэ. Мэдээллийн технологи, харилцаа холбооны хамрах хүрээг тэлэн орон нутагт өндөр хурдны интернэтийн сүлжээг хүртээмжтэй болгож, төрийн үйлчилгээг цаг алдалгүй, шуурхай авах боломжийг бүрдүүлнэ. Хувь хүний мэдээллийн аюулгүй байдал, цахим болон тоон гарын үсэг, мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангах цахим засаглалын хууль, эрх зүйн орчныг сайжруулна.
УЛС ТӨРИЙН НАМЫН КОММУНИСТ ТОГТОЛЦООГ БҮХ ТҮВШИНД УСТГАНА
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ:
Төрийн алба мэргэжлийн, нээлттэй, хариуцлагатай, цомхон байх өөрчлөлтийг орон нутаг, засаг захиргааны нэгжийн шинэчлэлтэй уялдуулан хийж, улс төрийн намын коммунист тогтолцоог бүх түвшинд устгана. Төрд авлига үүсгэж болох бүх нөхцлийг төрөөс ангижруулж, цахимжуулна, хувийн хэвшил, ТББ-аар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ. Төрийн үйл ажиллагааг ил тод болгох замаар авлигатай тэмцэж, төрийн мэдээллийн нээлттэй санг үүсгэн, иргэд төрийн үйл ажиллагаа, төсвийн хуваарилалт, шийдвэр гаргах үйл явцтай холбоотой мэдээллийг авах боломж бүрдүүлнэ. Төрийн албаны үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, төрийн үйлчилгээг хялбар болгоно. Хүлээлтийн хугацааг эрс багасгаж, хэрэглэгчдэд ээлтэй болгоно. Бодлого боловсруулахад иргэдийн дуу хоолойг тусгах зорилгоор олон нийтийн хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулж цахим тогтолцоог ашиглан, иргэдийн оролцоог хангаж, төрийн шийдвэр гаргах үйл явцыг хүртээмжтэй болгоно.
CarrieVelynne 2024-06-24 45.84.176.127
Харуулах боломжгүй.
LisaHomer 2024-06-24 109.248.15.93
Харуулах боломжгүй.
RosemaryLopez 2024-06-24 188.130.137.8
Харуулах боломжгүй.
KathyWatson 2024-06-24 46.8.111.75
Харуулах боломжгүй.
LauraGarcia 2024-06-24 45.81.137.68
Харуулах боломжгүй.
LauraGonzalez 2024-06-24 46.8.213.75
Харуулах боломжгүй.
ValerieLoera 2024-06-24 94.158.190.232
Харуулах боломжгүй.
MariaWilson 2024-06-24 46.8.23.156
Харуулах боломжгүй.
JennyKirby 2024-06-24 46.8.14.206
Харуулах боломжгүй.
BridgetMartin 2024-06-24 46.8.14.41
Харуулах боломжгүй.
RobinJohnson 2024-06-24 109.248.167.134
Харуулах боломжгүй.
BarbaraKeepers 2024-06-24 188.130.137.197
Харуулах боломжгүй.
AngelaWalker 2024-06-24 109.248.14.166
Харуулах боломжгүй.
LindsayGresham 2024-06-24 45.15.73.126
Харуулах боломжгүй.
CarlaQuintero 2024-06-24 185.181.246.208
Харуулах боломжгүй.
HannahHawkins 2024-06-24 109.248.14.10
Харуулах боломжгүй.
TracySmith 2024-06-24 46.8.110.195
Харуулах боломжгүй.
TamaraRodriguez 2024-06-24 109.248.14.134
Харуулах боломжгүй.
BeckyHanneman 2024-06-24 46.8.22.100
Харуулах боломжгүй.
MonicaHerrera 2024-06-24 194.35.113.179
Харуулах боломжгүй.
JamieBobbitt 2024-06-24 194.32.229.63
Харуулах боломжгүй.
KendraLee 2024-06-24 188.130.220.169
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-06-24 66.181.190.220
ан-гээч СӨНӨНӨ.
HeidiWestrick 2024-06-24 45.81.136.39
Харуулах боломжгүй.
DanaWebster 2024-06-24 109.248.167.155
Харуулах боломжгүй.
ShantellHamilton 2024-06-24 109.248.48.217
Харуулах боломжгүй.
JessicaNewkirk 2024-06-24 45.87.253.24
Харуулах боломжгүй.
SamanthaBrown 2024-06-24 45.90.196.159
Харуулах боломжгүй.
StephanieJackson 2024-06-24 109.248.55.151
Харуулах боломжгүй.
LindaFrazier 2024-06-24 109.248.204.104
Харуулах боломжгүй.
KeilaWilliams 2024-06-24 46.8.11.11
Харуулах боломжгүй.
JessicaSchultz 2024-06-24 188.130.187.149
Харуулах боломжгүй.
TammyOlson 2024-06-24 194.32.229.9
Харуулах боломжгүй.
LizStevens 2024-06-24 46.8.23.145
Харуулах боломжгүй.
DawnJones 2024-06-24 188.130.129.29
Харуулах боломжгүй.
RebeccaJackson 2024-06-24 92.119.193.54
Харуулах боломжгүй.
JennaWilliams 2024-06-24 185.181.246.239
Харуулах боломжгүй.
ErikaSanchez 2024-06-24 95.182.126.99
Харуулах боломжгүй.
KristiYoung 2024-06-24 46.8.23.92
Харуулах боломжгүй.
RobynWagner 2024-06-24 188.130.185.193
Харуулах боломжгүй.
EvelynFox 2024-06-24 46.8.222.195
Харуулах боломжгүй.
EricaCameron 2024-06-24 94.158.190.9
Харуулах боломжгүй.
BrandyWright 2024-06-24 45.81.136.120
Харуулах боломжгүй.
MelissaTorres 2024-06-24 109.248.138.225
Харуулах боломжгүй.
MonicaErickson 2024-06-24 2.59.50.186
Харуулах боломжгүй.
SarahCunningham 2024-06-24 46.8.15.63
Харуулах боломжгүй.
HeatherCarroll 2024-06-24 45.86.0.38
Харуулах боломжгүй.
SherrillPatzner 2024-06-24 109.248.128.193
Харуулах боломжгүй.
DawnDorsey 2024-06-24 109.248.139.231
Харуулах боломжгүй.
TanyaLopez 2024-06-24 46.8.23.179
Харуулах боломжгүй.
BethHolland 2024-06-24 109.248.129.172
Харуулах боломжгүй.
CarolGreen 2024-06-24 188.130.129.29
Харуулах боломжгүй.
KatieSudrla 2024-06-24 188.130.142.43
Харуулах боломжгүй.
CarlaPowell 2024-06-24 109.248.142.217
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-06-24 202.131.232.156
АН анх төрийн тусгай хэрэглээг арилгана гэж анх 1990 онд жагсаал хийж гарч ирж билээ. Жинхэнэ өөрсдөндөө идсэндээ.
TracyWilson 2024-06-24 213.226.101.121
Харуулах боломжгүй.
сонгогч 2024-06-24 202.9.46.8
2016 ОНД Ч.САЙХАНБИЛЭГИЙН ЗГ МОНГОЛ УЛСЫН ДАНСЫГ УЛАЙЛГАЖ, ХАРИЙНХАНД НАЙР ТАВИН, АВИЛГА АВЧ ОЮУТОЛГОЙГООС АВАХ ӨРИЙГ БАЙХГҮЙ БОЛГОН, ИХ ХЭМЖЭЭНИЙ ГАДААД ӨР ТАВЬЖ, УЛСАА ДАМПУУРУУЛЧИХААД АНУ-РУУ ОРГОН ЗАЙЛСАН, ОДОО БОЛТОЛ ИРЭЭГҮЙ. ЭНЭ УРВАГЧ ОДОО АНУ- Н ИРГЭН БОЛГОЖ ӨГӨӨЧ ГЭЭД АМЬ ГУЙГААД СУУЖ БГА…Монгол улсаасаа баян болсон ЭЛБЭГДОРЖ НЬ БАС ТЭНД НУУГДААД, үймээн самуунд уриалаад СУУЖ БАЙХАД УРВАГЧДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН НӨХДҮҮДИЙГ сонгох МОНГОЛ ХҮН байна УУ???!!! Эсвэл дахин дампуурах уу
Zochin 2024-06-24 202.21.111.170
МАН төрийн албыг томруулсан, орон тоог эрс нэмсэн, чадавхигүй болгосон. Одоо эдгээр хүмүүстээ зээл олгоно шүү гэж дахин төрийн мөнгийг хуваан идэх аргаа зарласан мөрийн хөтөлбөр байна.
ХАХА 2024-06-24 103.136.254.38
Ёстой юу үзчивээ, төрийн албыг дарамттай болгосон нам төрийн албыг дарамтгүй болгоно гэнүү, өнөөдөр төрийн албаны бүх шатны ажилтнууд хүчээр шахуу МАН-гасын сонгуулийн ажлыг хийж тэдэнд хүчээр саналаа өгч байна энэ бол монголын саналыг хулгай хийж авч байгаатай адил зүйл, монголын ард түмэн ингэх тусам таануусын эсрэг санал өгөхөө мэднээ,
я 2024-06-24 202.55.191.130
төрийн албыг дарамттай болгосон нь та нар бусуу
БҮЖДЭЭ 2024-06-24 66.181.190.57
Үндэсний эвсэл-ийг 100 хувь дэмжиж байна. Бизнес эрхлэгчидийш тйтвйрын дарамтнаас чөлөөлж таатай орчин бүрдүүлэх юм байна.
TammyOsbourne 2024-06-24 109.248.142.211
Харуулах боломжгүй.
MAN 2024-06-24 59.153.112.114
Like darahyg ch ohirlodog, hyandag MAN. Daranguilagch MAN
Нэргүй 2024-06-24 103.111.68.3
АН аас нэгч дарга төрд байхгүй болоод 8 жил болж байна