Тайванийн тусгаар тогтнолын төлөөх тэмцэгчдийг цаазаар авна гэж Хятад сүрдүүлжээ. Тайванийн дээд шүүх бүрэн эрхт байгууллага ч гэлээ Хятадын төрийн дарамт шахалттай тулгарч байна. Мөн өнгөрсөн сард Тайванийн шинэ удирдагч Лаи Чин-Тэ төрийн эрхэнд гарсанд Бээжин дургүйлхэж, хэзээ ч хамаагүй Тайванийг түрэмгийлэхээ харуулсан.
Тодруулбал, тусгаар тогтнолоо хадгалж үлдэнэ гэх уриатай Лаи Чин-Тэ өнгөрсөн арваннэгдүгээр сард сонгуульд ялалт байгуулсан цагаас хойш Хятадын дарамт, шахалт эрс нэмэгджээ. Тайванийн эргийн ойролцоо Хятадын цэргийн ажиллагаа явагдаж, худалдааны хориг арга хэмжээг нэмэгдүүлсэн. Мөн Хятадын шүүх, прокурор, төрийн аюулгүй байдлын байгууллагууд Тайванийн тусгаар тогтнолын төлөөх тэмцэгчдийг "улс орноо хагарган бутаргах, салан тусгаарлах гэж завдсан" хэрэгт буруутгаж, ялын дээд хэмжээг өгнө гэдгээ мэдэгджээ. Тус мэдэгдлийг төрийн мэдэлт Синьхуа агентлаг Баасан гаригт мэдээлсэн байна.
Бээжин албан ёсны мэдэгдэлдээ тусгаар тогтнолын төлөөх тэмцэгчдийг "төр болон ард түмэнд ноцтой хохирол учруулагсад" хэмээн нэрийджээ. Цаазын ялаас бусад тохиолдолд тэмцэгчдэд 10 жилээс бүх насаар нь хорих ял оноож магадгүй аж. Өнгөрсөн Баасан гаригаас эхлэн шинэ хууль тогтоомж хүчин төгөлдөр болсон ба хэзээ ч хамаагүй Тайваньд цэргийн ажиллагаа явуулах боломжийг Бээжинд олгож байна.
Эх сурвалж: Guardian