Японы эзэн хаан Нарухито болон хатан хаан Масако нар Бямба гаригт Их Британи улсад айлчиллаа. Тус айлчлал 2020 онд болох байсан ч "Covid-19"-ээс болж хойшлоод байсан юм.
Лондоны хойд хэсэгт байрлах Стэнстед нисэх онгоцны буудалд үдээс хойш газардсан хаан, хатан хоёр долоо хоногийн хугацаатай айлчилна. Албан ёсны айлчлалын хугацаа зургадугаар сарын 25-нд эхлэх байсан ч хувийн шалтгааны улмаас урьдчилан ирсэн аж. Японы хаан хатан хоёр Их Британийн Оксфордын их сургуульд суралцаж байсан ба төрийн уулзалт эхлэхээс өмнө оюутан цагаа дурсан, аялах бололтой.
Хаан Нарухито 2019 онд Хризантема хаан ширээнд заларсны дараах анхны айлчлал болох байсан энэхүү айлчлал нь "Covid-19"-ээс болж хойшлогдсон. Төрийн айлчлал Мягмар гаригт эхэлж, хаан III Чарльз, хатан хаан Камилла нар Букингемийн ордонд Японы эзэн хаан, хатан хоёрыг угтан авах юм байна. Үүний дараа хаан Нарухито Вестминстерийн сүм дэх цэргийн булшинд цэцэг өргөж, төрийн хүндэтгэлийн зоог барихаар ордонд буцаж ирнэ. Түүнчлэн Консерватив намын ерөнхий сайд Риши Сунак, Хөдөлмөрийн намын дарга Кейр Стармер нар Мягмар гаригийн орой Букингемийн ордонд болох төрийн хүлээн авалтад оролцохоор болжээ.
Эх сурвалж: Japan Today
Холбоотой мэдээ