Дэлхийн хамгийн царай муутай нохой

Хуучирсан мэдээ: 2024.06.23-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн царай муутай нохой

Дэлхийн хамгийн царай муутай нохой

Калифорни мужид дэлхийн хамгийн царай муутай нохой шалгаруулах тэмцээн Баасан гаригт болж өндөрлөлөө. Тус тэмцээнд найман настай Зэрлэг Танг гэх нэртэй Бээжин хав түрүүлжээ. Зэрлэг Танг нохой тус тэмцээнд өмнө нь таван удаа оролцож байсан ба 2023,2022 онуудад хоёрдугаар байранд орж байсан. Гөлөг байхдаа хүнд өвдсөн учир шүднүүд нь гүйцэт ургаагүй ба баруун урт хөл нь үргэлж сэлүүрдэж буй мэт хөдөлдөг болжээ.

Зэрлэг Тангын эзэн нохойгоо эрүүл мэндийн шалтгаанаас нь болж хаяж чадаагүй ба үргэлж хайрладаг аж. Тэмцээний ялагчид 5 мянган ам.долларын шагнал авсан байна. Дэлхийн хамгийн царай муутай нохой шалгаруулах тэмцээн нь оролцогч нохдыг гаднах үзэмжээр нь дооглох бус бүх ноход чухал гэдгийг онцлох зорилготой. Гаднах үзэмжээс нь үл хамааран амьтны эрүүл, аз жаргалтай оршин тогтнох боломжтойг сурталчлахын тулд тус тэмцээн сүүлийн 50 жил зохион байгуулагдаж буй. Тэмцээний хоёрдугаар байранд 14 настай Паг үүлдрийн Ром орсон бол гуравдугаар байранд Дэйзи нэртэй нохой оржээ.

Эх сурвалж:Sky News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж