Олон улсын "Олимпийн өдөр" тохиож байна

Хуучирсан мэдээ: 2024.06.23-нд нийтлэгдсэн

Олон улсын "Олимпийн өдөр" тохиож байна

Олон улсын "Олимпийн өдөр" тохиож байна

Олон улсын "Олимпийн өдөр" өнөөдөр /2024.06.23/ тохиож байна. Тодруулбал, 1894 оны зургадугаар сарын 23-ны өдөр Францын нийгмийн нэрт зүтгэлтэн Пьер де Кубертиний санаачилгаар олон улсын спортын зүтгэлтнүүд олимпын наадмыг орчин цагт сэргээн явуулах түүхэн шийдвэр гаргаж байсан түүхтэй. Тиймээс орчин үеийн олимпизмын хөдөлгөөн энэ өдөр үүссэн гэж үздэг. Харин 1948 оны Лондоны олимпын жилээс эхлэн жил бүрийн зургадугаар сарын 23 ны өдрийг Олон улсын “Олимпийн өдөр” хэмээн дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлж иржээ.

Монголын баг тамирчид 1964 оны Токиогийн олимпийн наадмаас эхлэн 13 зуны олимпийн наадамд оролцож хоёр алт, 10 мөнгө, 14 хүрэл, нийт 26 медаль хүртсэн амжилт үзүүлээд байна.

Харин өвлийн олимпийн наадамд "Инсбрук-1964" олимпийн наадмаас эхлэн "Сочи-2014" олимпийн наадам хүртэл 1976 оны олимпоос бусад 13 олимпийн наадамд баг тамирчдаа оролцуулсан байна.
Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/ нь 1956 онд байгуулагдаж 1962 онд Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны албан ёсны гишүүнээр элсч байсан түүхтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж