ТОЙМ: Нийслэлд үер буусан долоо хоног

Хуучирсан мэдээ: 2024.06.23-нд нийтлэгдсэн

ТОЙМ: Нийслэлд үер буусан долоо хоног

ТОЙМ:  Нийслэлд үер буусан долоо хоног

Нюьс агентлаг өнгөрсөн долоо хоногт өрнөсөн зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна. УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг нэр дэвшигчээс эргүүлэн татах шийдвэрийг намаас нь гаргасан. Гэвч нэр дэвшигч Г.Сайханбаяр нь УИХ-ын сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлж, өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн нь өнгөрсөн долоо хоногийг онцлох үйл явдлын нэгээр яах аргагүй нэрлэгдэж байна. Мөн түүнчлэн СХД-т АН-аас нэр дэвшигчид уг үйл явдалтай холбогдуулан олон нийтийг хамарсан уулзалтуудаа зогсоож байгаа талаар мэдэгдсэн. Сонгуулийн үйл явц ийнхүү өрнөж байхад Монгол Улс дэлхийд өрсөлдөх чадвараараа 67 улсаас 61 дүгээр байрт орсон талаар мэдээллийг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс танилцууллаа.

Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэх улс төрийн шийдвэр гаргалаа

Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэх улс төрийн шийдвэр гаргасан

 

Өвөрхангай аймгийн Сант суманд болсон золгүй явдалтай холбогдуулан МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, эргүүлэн татах, сонгуулийн сурталчилгааг нь зогсоох улс төрийн  шийдвэр гаргаснаа мэдэгдсэн.

Уг шийдвэртэй холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан УИХ-ын нэгдүгээр тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааг зогсоох, эргүүлэн татах асуудлаар албан ёсоор СЕХ-нд очиж, албан бичгээ өглөө.

Үүнтэй холбогдуулан МАН-ын Сонгуулийн Төв штабыг тэргүүлж буй, намын генсек Д.Амарбаясгалан ийнхүү мэдэгдсэн юм.

Үргэлжлэлийг https://news.mn/r/2731931/

 

Г.Сайханбаяр: Би сонгуулийн суртачилгаагаа үргэлжлүүлнэ

Г.Сайханбаяр: Би сонгуулийн суртачилгаагаа үргэлжлүүлнэ

Өвөрхангай аймгийн Сант суманд зургадугаар сарын 15-16-нд шилжих шөнө эрдэнэт хүний амь нас эрсдсэн явдалтай холбоотой Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэдээлэл хийсэн. Тэрбээр Би өөрөө цэргийн хүн. Эцэг хүн, эр хүний хувьд туйлын их харамсч байна. Би улс төрийн ёс зүйг баримталж, монгол хүний жудгийг заан улс төрийн сонгуулийн сурталчилгаагаа зогсоогоод байна. Гэтэл Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, нэр дэвшигч С.Ганбаатар нар намайг улс төрийн захиалгат аллагад ичгүүргүйгээр гүтгэж байна.  Намайг онц ноцтой гэмт хэрэгт холбон гүтгэлээ. Энэ их уй гашууг улс төрийн өчүүхэн зорилгод ашиглаж байгаа ёс жудаггүй асуудлаа нэн даруй зогсоохыг монгол хүний ёсоор шаардаж байна. Би энэ асуудлыг Сонгуулийн болон хуулийн хяналтын байгууллагад тавина гэдгээ мэдэгдье. Нэр дэвшигчийн нэр эргүүлэн татах асуудал хуультай. Хоёрхон тохиолдолд нэр дэвшигчийг татна. Нэгдүгээрт, нэр дэвшигч нас барах. Хоёрт, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гаргасан тохиолдолд. Тийм учраас нэр дэвшигчийг эргүүлэн татах асуудал яригдахгүй. Сонгуулийн сурталчилгаагаа хэвийн үргэлжлүүлнэ" гэж мэдэгдлээ.

 

АН-аас СХД-т нэр дэвшигчид олон нийтийг хамарсан уулзалтуудаа зогсоов

АН-аас СХД-т нэр дэвшигчид олон нийтийг хамарсан уулзалтуудаа зогсоов

УИХ-ын сонгуулийн XI тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт Ардчилсан намаас өрсөлдөж байгаа нэр дэвшигч Н.Алтанхуяг, Ц.Уянга, Н.Амаржин, Ж.Отгонбаяр, П.Галиндэв нар өнгөрөгч долоо хоногийн Мягмар гаригт олон нийтийг хамарсан уулзалтуудаа зогсоож байгаагаа мэдэгдлээ.

Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намаас гаргасан мэдэгдэлд “УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлээд 7 хоног ч болоогүй байхад үнэхээр харамсалтай, цочирдом хэрэг гарлаа. Ардчиллын төлөө тэмцэж зүтгэж явсан журмын нөхөд минь улс төрийн золиос болж, амиа алдлаа. Журмын нөхдийнхөө өмнөөс түүний гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэлснээс хойш өрсөлдөгч тал Ардчилсан намаас нэр дэвшигчдийн ухуулах байранд удаа дараа санаатай халдлага хийж, нэгдсэн уулзалтуудыг бэлтгэгдсэн хүмүүсээр зохион байгуулалтайгаар тараах, үймэн самуун дэгдээх, хувь нэр дэвшигч рүү чиглэсэн дайралт хийж, иргэд сонгогчдыг талцуулах үйлдлүүд удаа дараа гарах боллоо.

Энэ нь Өвөрхангай аймагт болсон эмгэнэлт явдал дахин давтагдахгүй гэх баталгаа үгүй. Иймд Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын зүгээс сонгуулийн сурталчилгааны ухуулагч штабын ажилтан, иргэд сонгогчдын амь насыг хамгаалах үүднээс зөвхөн олон нийтийг хамарсан нэгдсэн уулзалтуудыг зогсоож, цаашид сонгуулийн сурталчилгааны ажил, бодлогын мэтгэлцээн хуулийн дагуу үргэлжлэх болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна гэв.

"Дэлхийд өрсөлдөх чадвараар 67 улсаас 61-т эрэмбэлэгдэж байна"

-Швейцарын Луизанн хотноо төвтэй Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн зүгээс ‘Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан-2024’-ын үр дүнг дэлхий дахинаа өнгөрсөн долоо хоногт танилцууллаа. Тус байгууллагын Монгол дахь албан ёсны түнш зүгээс мөн энэхүү тайлангийн үр дүн, Монгол Улсын өрсөлдөх чадварын танилцуулгыг хийж байна. Сүүлийн 35 жилийн турш жил тутам хэвлэгдэн гарч буй "Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан" нь улс орнуудын өрсөлдөх чадварыг дөрвөн үндсэн бүлэг, 20 дэд бүлэг, нийт 336 шалгуур үзүүлэлтээр харьцуулан хэмждэг, улс орнуудын өрсөлдөх чадварыг нарийвчилсан цогц байдлаар харуулдаг хамгийн өргөн хүрээний мэдээллийг багтаасан судалгааны тайлан юм.

Монгол Улсын өрсөлдөх чадвар эрэмбийн хувьд 67 улсаас 61-т эрэмбэлэгдэж, онооны хувьд 46.3 болж өмнөх жилээс 10.7 оноогоор нэмэгдсэн. Ийнхүү эрэмбэ болон онооны хувьд сайжрахад эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд, институти болон нийгмийн үзүүлэлтүүд сайжирсан зэрэг түлхүү нөлөөлсөн бол бизнес эрхлэх орчин, дэд бүтцийн үзүүлэлтүүд өрсөлдөх чадварыг хойш татсаар байна. Өмнөх жилүүдийн судалгаанаас харахад, 2016-2018 онд өрсөлдөх чадварын оноо өссөн үзүүлэлттэй байгаа бол 2018 оноос эхлэн тасралтгүй буурч 2024 онд өсөлттэй гарсан байна.

 

 Үерийн эрсдэл дагуулсан долоо хоног шувтарч байна

 

Улаанбаатар хотод зургадуур сарын 18-ны өдөр орсон борооны улмаас  21:30 цагийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 32, 33-р хороодод гэр хашаа усанд автсан 12, машин урссан нэг дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Түүнээс хойш бороо үргэлжилэн орсон бөгөөд үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулсан долоо хоног шувтарч байна. Улаанбаатарын зам талбай, гудамж усанд автаж голууд үерийн эрсэдэлтэй түвшингээс давсан үзүүлэлттэй байна. Тиймээс үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажилд холбогдох байгууллагууд анхаарч ажиллаж байна.ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн Б.Энхмаа “Он гарсаар нийтдээ 36 усны ослын дуудлага мэдээлэл ирсэн. Одоогоор 26 иргэн усанд осолдож амь насаа алдсанаас гурав нь хүүхэд байна. Усны ослын дийлэнх хувь нь иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүсдэг. Ялангуяа хүүхдүүд сэрэмжлүүлэг мэдээллийг тухай бүрд нь авах боломжгүй. Тиймээс эцэг эх асран хамгаалагчид хүүхдүүдээ гол усны дэргэд тоглуулахгүй байх, хараа хяналтгүй орхихгүй байх шаардлагатай гэдгийг анхааруулсаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж