Туул гол үерийн аюултай түвшинг 71 см даван үерлэж байна

Хуучирсан мэдээ: 2024.06.23-нд нийтлэгдсэн

Туул гол үерийн аюултай түвшинг 71 см даван үерлэж байна

Туул гол үерийн аюултай түвшинг 71 см даван үерлэж байна

Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас зургадугаар сарын 23-ны өдрийн 06 цагийн байдлаар Туул голын усны түвшин Улаанбаатар хот орчмоор өмнөх өдрийн 22 цагаас хойш 53 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 71 см давж, өнгөрсөн 2023 оны их үерийн түвшинг 21 см даван хүчтэй үерлэж байна.  Цаашдаа Туул голын дагуу үерийн түвшин үргэлжлэн нэмэгдэхэээр байна. Урьдчилсан байдлаар зургадугаар сарын 24-нд Алтанбулаг орчмоор өмнөх өдрөөс 80-90 см нэмэгдэж үерийн аюултай түвшинг 20 см давах тооцоолол гарсан байна.

Иймд Туул голын үерийн хамгаалалтгүй хэсэг буюу хотын дээд болон ялангуяа доод чиглэл болох Био, Сонгино орчим, Улаанбаатар хотоос доош голын дагуу, голын татам, эрэг, хөвөө, хөндийгөөр суурьших айл өрх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууад урьдчилан сэргийлэх мэдээ хүргэх, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ яаралтай авах талаар Ус уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсээс холбогдох байгууллагуудад онцгойлон анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж