Путин дахин сүрдүүлэв

Хуучирсан мэдээ: 2024.06.23-нд нийтлэгдсэн

Путин дахин сүрдүүлэв

Путин дахин сүрдүүлэв

Хэрэв барууны орнууд Украиньд зэвсгийн тусламж үзүүлсээр байвал хариуд нь Хойд Солонгосыг бүрэн зэвсэглэнэ гэж Путин сүрдүүлэв. Тэрбээр Вьетнамд хийсэн төрийн айлчлалынхаа төгсгөлд  "Эдгээр зэвсгийг нийлүүлдэг хүмүүс бидэнтэй дайтаж буйгаа мэдэхгүй байна. Бид дэлхийн бусад бүс нутгуудад зэвсэг нийлүүлэх эрхээ эдлэнэ.  Би Пёньяныг нэн ялангуяа онцолно ” гэжээ. Путин ийн хэлснээрээ барууны зэвсэг нийлүүлж буй явдал нь түрэмгийллийн нэг хэлбэр гэж үзэж байна.

Мөн Оросын нийлүүлсэн зэвсгийг Хойд Солонгос зэрэг холбоотон орнууд нь баруунд зарж болно гэж Путин онцолжээ. Түүний сүрдүүлгийг АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер буруутгаж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчиж байна гэж мэдэгдсэн байна. Орос, Хойд Солонгос улсууд харилцан батлан ​​хамгаалах гэрээнд гарын үсэг зурсанд Өмнөд Солонгос санаа зовниж байна. Тодруулбал, Сөүлийн эрх баригчид өнгөрсөн  баасан гарагт Москвагийн элчин сайдыг Хөх ордонд дуудаж санаа зовж, буруутгаж буйгаа илэрхийлжээ. Тус уулзалтанд мөн Япон, АНУ-ын төлөөлөгчид оролцон, ноцтой түгшиж байгаагаа илэрхийлэв.

Тэргүүн дэд сайд Ким Хонг-Кюн Хойд Солонгос, Оросын батлан ​​хамгаалах гэрээнд Өмнөд Солонгосын засгийн газар хатуу байр суурьтай байгаагаа мэдэгдэж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг дагаж мөрдөхийг Москвад шаардсан байна. Ким Хонг-Кюн ОХУ-ын Элчин сайдад хандан "Хойд Солонгосын цэргийн хүчийг бэхжүүлэхэд шууд болон шууд бусаар тусалж чадах аливаа хамтын ажиллагаа нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж байна" гэж хэлээд НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн ОХУ "хариуцлагатай байх ёстой" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
18
ЗөвЗөв
13
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж