Дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орно

Хуучирсан мэдээ: 2024.06.22-нд нийтлэгдсэн

Дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орно

Дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орно

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх долоо хоногт Монгол орны нийт нутгаар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.

Тодруулбал, зургадугаар сарын 24-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 25-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 26-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.Зургадугаар сарын  24-нөөс баруун болон говийн аймгуудын нутгаар халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +19…+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19…+24 градус, өдөртөө +32…+37 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +22…+27 градус дулаан байх нь.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ГайхмаарГайхмаар
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж