Тэрэлж, Туул голын эргийн ойролцоох ААН-д сэрэмжүүлэг хүргэж эхлэв

Хуучирсан мэдээ: 2024.06.22-нд нийтлэгдсэн

Тэрэлж, Туул голын эргийн ойролцоох ААН-д сэрэмжүүлэг хүргэж эхлэв

Тэрэлж, Туул голын эргийн ойролцоох ААН-д сэрэмжүүлэг хүргэж эхлэв
Тэрэлж гол үерийн аюултай түвшинг 26 см давж өнгөрсөн оны их үерийн түвшингээс ч даван хүчтэй үерлэж эхэлсэн байна. Ингэхдээ Туул гол ялангуяа Биокомбинат орчмоор үерийн түвшинг 32 см даван үерийн аюултай түвшинд дөхсөн гэж мэргэжлийн байгууллагаас мэдээлсэн юм.
Иймд нийслэл, дүүргийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудаас тухайн байршлуудад байрладаг айл өрх, аж ахуй нэгж байгууллагуудад гэр, байшин, хашаа руу ус орох, усанд автахаас сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээллийг хүргэн хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн ажиллаж эхэлжээ. Алба хаагчид одоогоор Налайх дүүргийн зургадугаар хорооны айл өрх, амралт сувиллын газрууд, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинат орчмын айл өрх аж ахуй нэгж байгууллагуудад хөдөлгөөнт дуут сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж