Гадаад дахь монголчууд 3800 км зам туулан саналаа өгч байна

Хуучирсан мэдээ: 2024.06.22-нд нийтлэгдсэн

Гадаад дахь монголчууд 3800 км зам туулан саналаа өгч байна

Гадаад дахь монголчууд 3800 км зам туулан саналаа өгч байна

Гадаад улсад сууж буй монгол иргэдээс санал авах үйл ажиллагаа өнөөдөр /2024.06.22/ гуравдах өдрөө үргэлжилж байна. Гадаад улсад байгаа 1300 гаруй иргэн саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн. Цагийн бүсийн зөрүүгээр хамгийн анхны санал хураалт Австрали улсын Канберра хот дахь салбар комисст эхэлсэн. Нийт 4 өдөр буюу 6 сарын 20, 21 , 22, 23-ны өдрүүдэд санал хураалт үргэлжинэ. Канберра хотын санал авах салбар нь Перт хотоос 3800 орчим км , Брисбэн хотоос 1200 км , Мелбурьн хотоос 700 гаруй км замыг туулж ирж сонгуульдаа оролцож, саналаа өгөхөөр ирсэн иргэд байна.

Австрали Улсад буй Монголчууд Монгол төрийнхөө сонгуульдаа оролцож эрхээ эдлэж, үүргээ биелүүлж буйдаа баяртай байна, их чухал ач холбогдол өгч буйгаа ч хэлж байна.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа 3 дахь хоногтоо үргэлжилж байна. Канберра, Сидней болон алс холын Брисбен, Голдкост, Перт хотуудаас санал өгөхөөр бүртгүүлсэн иргэд маань зорин ирж саналаа өгсөөр байна.

Сонгуульд санал өгөхөөр бүртгүүлсэн иргэн Та сонгуульдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна!

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж