Уур амьсгалын өөрчлөлтөөс аадар орох давтамж нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2024.06.22-нд нийтлэгдсэн

Уур амьсгалын өөрчлөлтөөс аадар орох давтамж нэмэгдэж байна

Уур амьсгалын өөрчлөлтөөс аадар орох давтамж нэмэгдэж байна

Сүүлийн жилүүдэд Монгол орны нийт нутгаар гэнэтийн хүчтэй аадар бороо орох үзэгдэл нэмэгдсэн. Ингэснээр үерийн эрсдэл үүсч буй. Ялангуяа Улаанбаатар хот үерт бэлэн биш. Стандартгүй олон барилга байгууламжтай, хот төлөвлөлт байхгүйн уршгаар олон өрх аж ахуй нэгж үерт автаж эд хөрөнгө, мөнгө санхүүгээрээ хохирсоор байна. Өнгөрсөн жил гэхэд 200-аад айлд өрх усанд автаж олон аж ахуй нэгж хохирсон. Тэгвэл энэ жил ч мөн энэ байдал давтагдах эрсдэлтэйг өнгөрсөн хоёр өдрийн борооноос харж болохоор байна.

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн цаг уурч Б.Цогтбаатар "Өнөөдөр /2024.06.22/ 14:00 цаг хүртэл бага зэргийн үргэлжилсэн бороотой. Харин үдийн хойно бороо намдаж цаг агаар тогтворжих төлөвтэй байгаа. Агаарын температур өдөртөө 11 хэм байна. Маргаашаас /2024.06.23/ хур тунадас орохгүй, агаарын температур 22 хэм хүртэл дулаарна. Уулархаг хэсгээрээ цас орсны улмаас цаг агаар дулаарахаар уруйн үер үүсэх эрсдэл үүсч байна. Улаанбаатар хотод өчигдөр 31мм бороо, нойтон цас орсон. 12 цагийн дотор 30 мм буюу түүнээс дээш орохыг их бороо орсонд тооцдог. Өнөөдрийн байдлаар Тэрэлж гол үерийн хэмжээгээ 105 см давсан. Энэ мэт голууд үерийн түвшинг даван үерлээд байгаа. Энэ жил олон жилийн дунджаас ахиу буюу түр зуурын аадар бороо их орох урьдчилсан төлөв гарсан. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс болоод түр зуурын хүчтэй аадар бороо орох нь нэмэгдсэн. Жишээлбэл одоогоос таван жилийн өмнө гэхэд бороо их орлоо гэхэд олон хоногоор зөөлөн зүсэрч ордог байсан. Энэ нь газрын хөрсөндөө хурдан шингэж үер болох эрсдэл бараг үүсдэггүй байсан. Харин уур амьсгалын өөрчлөлтөөс болж гэнэтийн ус ихтэй, аадар бороо орсноор газрын хөрсөндөө шингэхгүй үер болж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж