Тэрбумтан Элон Маск, "Neuralink"-ийн тусгай төслүүд хариуцсан захирал Шивон Зилис нарын гурав дахь хүүхэд энэ оны эхээр төрснийг "Bloomberg" Баасан гаригт эх сурважлаас эш татан мэдээлжээ. Тэд өмнө нь 2021 онд олонд мэдэгдэлгүйгээр чимээгүйхэн ихэр хүүхэдтэй болсон билээ.
Элон Маск нийтдээ хэдэн хүүхэдтэй нь тодорхойгүй ч олон нийтэд танигдсанаар 11 хүүхэдтэй болж байна гэсэн үг. Тав нь анхны эхнэр, зохиолч Жастинаас төрсөн бол гурав нь хөгжимчин Граймсаас, гурав нь Зилисээс төржээ.
"Neuralink"-ийг Элон Маск үүсгэн байгуулсан бөгөөд гүйцэтгэх захирлаар нь ажилладаг. Гурав дахь хүүхдийн талаарх мэдээллээс өмнөхөн Элон Маск эмэгтэй ажилтнуудтай зохисгүй харьцдаг тухай дуулиан гарсан. Тодруулбал, "SpaceX"-д ажилладаг байсан нэгэн эмэгтэй Маск өөрөөс нь нэг бус удаа хүүхдийг нь төрүүлэхийг хүсч байсан гэж мэдэгдсэн юм. Тухайн эмэгтэй Маскийн саналаас татгалзаж, эцэст нь компаниа орхихоос өөр аргагүйд хүрсэн гэжээ.
Дашрамд дурдахад, Элон Маск төрөлт буурах эрсдэлийн талаар олон жилийн турш ил тод ярьж буй. Тэрбээр энэ асуудлыг соёл иргэншилд заналхийлж буй хамгийн том аюул гэж үздэг. Зилис, Маск нарын ихэр хүүхэд төрсний дараахан тэр "Х" платформд "Хүн амын хомсдолын эсрэг чадах бүхнээ хийж байна" гэж бичиж байв.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ