Мелинда Гейтсийг барууны соёл иргэншлийн уналтын шалтгаан гэв

Хуучирсан мэдээ: 2024.06.22-нд нийтлэгдсэн

Мелинда Гейтсийг барууны соёл иргэншлийн уналтын шалтгаан гэв

Мелинда Гейтсийг барууны соёл иргэншлийн уналтын шалтгаан гэв

Билл Гейтсийн экс эхнэр Мелинда Франц Гейтс Пүрэв гаригт АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар Байденыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Тэрбээр "Х" платформдоо "Би өмнө нь түүнийг дэмжиж байгаагүй. Гэхдээ энэ жилийн сонгууль эмэгтэйчүүд, гэр бүлүүдэд асар нөлөөтэй тул би энэ удаад чимээгүй байж чадахгүй. Тулгарч буй асуудлыг нь анхаардаг, аюулгүй байдал, эрүүл мэнд, эдийн засаг, нөхөн үржихүйн эрх, ардчилалд чөлөөтэй оролцох чадварыг нь хангахаа амласан удирдагчид эмэгтэйчүүд саналаа өгөх хэрэгтэй. Би Байденд саналаа өгнө" гэж бичжээ.

Тэгвэл Элон Маск үүнийг "Барууны соёл иргэншлийн уналтын шалтгаан" гэж үзэв.

Элон Маск гуравдугаар сард "Салсан нөхрөө үзэн яддаг супер баян эхнэрүүдийг барууны соёл иргэншлийн уналтын шалтгааны жагсаалтад нэмэх хэрэгтэй" гэж хэлж байсан билээ. Тухайн үед Маск тэрбумтан Жефф Безосын экс эхнэр Маккензи Скоттыг буяны үйлсэд мөнгө хандивласан гэж шүүмжлээд, энэ үгийг хэлжээ.

Мелинда Гейтс энэ удаагийн сонгуулиар Байденыг дэмжихээ илэрхийлээд дээрх жагсаалтад багтсан бололтой. Элон Маск 2021 онд болсон цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгчдийн дээд хэмжээний уулзалтаас хасагдсаныхаа дараа Байденыг удаа дараа шүүмжилсэн. Тэрбээр "Байден энэ дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан. Тэр ‘GM’, ‘Ford’, ‘Chrysler’, ‘UAW’ нарыг урьсан атлаа ‘Тесла’-г уриагүй. Мөн цахилгаан автомашины хувьсгалыг манлайлсан гэж GM’, ‘Ford’ нарыг магтсан" гэж гомдоллож байжээ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт Элон Маск руу Дональд Трамп утсаар ярьжээ. Маск энэ талаар ярихдаа "Ерөнхийлөгч асан утсаар ярихдаа маш эелдэг байсан. Бид зарим нэг зүйлийн талаар ярьсан. Тэр ямар ч шалтгаангүйгээр намайг гайхашруулдаг. Яагаад гэдгийг нь мэдэхгүй, гэхдээ л тэгдэг" гэжээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж