Тэрэлж, Туул голын усны түвшин нэмэгдэж, айлууд үерт автаж болзошгүй байна

Хуучирсан мэдээ: 2024.06.22-нд нийтлэгдсэн

Тэрэлж, Туул голын усны түвшин нэмэгдэж, айлууд үерт автаж болзошгүй байна

Тэрэлж, Туул голын усны түвшин нэмэгдэж, айлууд үерт автаж болзошгүй байна

 Бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул иргэн, аж ахуй нэгж байгууллага, СӨХ-үүд эрсдэлийг урьдчилан тооцоолж, дор бүрнээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Улаанбаатар хотын хэмжээнд зургадугаар сарын 21-нд үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотой 70 дуудлага бүртгэгджээ.

Тодруулбал, Нийслэлийн онцгой комисст айлын гэр, хашаа, гудамж, талбайд ус орсон 70 дуудлага мэдээлэл ирснээс 55 дуудлагад зөвлөгөө мэдээллийг өгч, 15 дуудлагад хариу арга хэмжээ авч ажиллажээ. Нийслэлийн мэргэжлийн холбогдох байгууллагууд нөхцөл байдлыг тодорхойлох үзлэг шалгалт хийж, нөхцөл байдал хүндэрсэн 6 байршилд хариу арга хэмжээг авч ажиллаж байгаа юм. Мөн Сэлбэ гол дагуух үерийн эрсдэл үүсэж болзошгүй байршлуудыг тодорхойлж лаг, хагшаасыг цэвэрлэж, голын урсцыг сайжруулах ажлуудыг эхлүүлжээ. ЦУОШГ-аас өгсөн мэдээллээр өнөөдөр /2024.06.22/ бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул иргэн, аж ахуй нэгж байгууллага, СӨХ дор бүрнээ сонор сэрэмжтэй байж, эрсдэл үүссэн нөхцөл байдал үүсвэл дор бүрнээ авах арга хэмжээний бэлтгэлийг хангахыг анхааруулж байна.

ТЭРЭЛЖ, ТУУЛ ГОЛЫН УСНЫ ТҮВШИН НЭМЭГДЭЖ ЭРГИЙН ОЙРОЛЦООХ АЙЛ ӨРХҮҮДЭД ЭРСДЭЛ ҮҮСЭЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА

Туул гол ялангуяа Биокомбинат орчмоор үерийн түвшинг 32 см даван үерийн аюултай түвшинд дөхсөн гэж мэргэжлийн байгууллагаас мэдээлсэн. Иймд нийслэлийн Онцгой байдлын газраас тухайн байршлуудын айл өрх, аж ахуй нэгж байгууллагуудад гэр, байшин, хашаа руу ус орох, усанд автахаас сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээллийг хүргэн хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн ажиллаж байна. Алба хаагчид Налайх дүүргийн 6 дугаар хорооны айл өрх, амралт сувиллын газрууд, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинат орчмын айл өрх аж ахуй нэгж байгууллагуудад хөдөлгөөнт дуут сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байгаа аж.

МАЛЧИД, ИРГЭД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД!

Зургадугаар сарын 22-ны байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хүдэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Туул, Сэлбэ, Сөгнөгөр, Улиастай зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөсөө 30-105 см, Хурх, Барх, Эг,Онон, Балж, Хэрлэн болон Улз голын эхээр 20-25см нэмэгджээ.

ихэнх голууд үерийн аюултай түвшинг 5-15см даван үерлэжээ.

Мөн Алтай уулсаас эхтэй Буянт, Ховд голын дагуу үертэй, мөн л үерийн түвшинг 5-15 см давсан байдалтай байгаа аж. Маргааш буюу зургадугаар сарын 23-нд Хэнтийн уулсаас эхтэй голуудын усны түвшин 40-50см, Хэрлэн голын эхээр 5-25см, Ерөө гол Дулаанхаан орчимд 15см, Оног гол Дадал орчимд 5см тус тус нэмэгдэх хандлагатай байгааг Ус уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн Гадаргын усны судалгааны хэлтсээс мэдээлсэн байна.

Өнөөдөр /2024.06.22/ нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, эрс сэрүүсэж, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас орох тул ноосолсон мал осгох, борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, аянга, цахилгаан, уруйн үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн дээрх голуудын сав дагуу суурьшиж буй малчид болон тухайн дээр дурдсан бүс нутагт аялж амарч зугаалж буй иргэд үер усны аюулаас сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагуудаас сэрэмжлүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж