Нийслэлчүүд урьд шөнөжин цурам хийсэнгүй. Улаанбаатар хотод уржигдар оройноос эхлэн орсон борооны улмаас нийтийн эзэмшлийн орон сууцны автомашинуудын граж усанд автаж, цахилгаан, дулааны хангамжууд эрсдэлд орсон юм. Иймээс Сууц өмчлөгчдийн холбоо, оршин суугчидтайгаа хамтран автогражид тогтсон усыг зөөвөрлөх, соруулах арга хэмжээг авч ажиллав.
Гэр хорооллын иргэдийн хувьд ч амар тайван байсангүй, мөн л үер буух вий гэдэг айдастай хоноцгоов.
Нийслэлийн онцгой комисст урьд шөнө 70 орчим дуудлага ирсэн мэдээлэл байна. Үүнээс 60 гаруйд нь зөвлөгөө өгч, үлдсэн дуудлагад нь хариу арга хэмжээ авч ажиллажээ.
Мөн нийслэлээс Геодези, усны барилга, байгууламжийн газар хамтран Сэлбэ, Дунд гол дагуух үерийн эрсдэл үүсэж болзошгүй байршлуудыг тодорхойлж, лаг хагшаасыг цэвэрлэн, голын урсцыг сайжруулах ажлуудыг хийж буйн зэрэгцээ Дунд голын төгсгөлд зөвшөөрөлгүй барьсан түр замыг сэтлэх зэргээр арга хэмжээ авч ажиллаж байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ