Путин Өмнөд Солонгосыг сүрдүүлэв

Хуучирсан мэдээ: 2024.06.22-нд нийтлэгдсэн

Путин Өмнөд Солонгосыг сүрдүүлэв

Путин Өмнөд Солонгосыг сүрдүүлэв

“Украиныг зэвсэглэвэл Өмнөд Солонгос том алдаа хийсэн гэсэн үг” гэж ОХУ-ын ерөнхийлөгч Путин анхаарууллаа. Тодруулбал, “Хэрвээ Өмнөд Солонгос улс Украинд зэвсэг нийлүүлэхээр шийдвэл бид Сөүлийн одоогийн удирдлагад таалагдахгүй шийдвэр гаргах болно. Хэрвээ АНУ болон түүний холбоотнууд Украинд зэвсэг нийлүүлсээр байвал манай улс Хойд Солонгосыг зэвсэглэхэд бэлэн байна. Эдгээр зэвсгийг нийлүүлж буй хүмүүс бидэнтэй дайтаж байгаа гэж үзэж байгаа” гэж Путин хэлжээ.

ОХУ, Хойд Солонгос хоёрын аль нэг нь түрэмгийлэлд өртвөл харилцан бие биедээ туслах шинэ гэрээ байгуулсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Энэ шинэ гэрээний хариуд Өмнөд Солонгос улс Украиныг зэвсэглэх боломжийг судалж байгаа гэх мэдээлэл гарсан билээ. Үүнтэй холбоотойгоор Путин дээрх анхааруулгыг хэлжээ.

Өмнөд Солонгос өмнө нь Орос-Хойд Солонгосын хэлэлцээрийг үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж буруушааж байсан. Мөн Оросын Элчин сайд Георгий Зиновьевыг дуудан уг гэрээг эсэргүүцэж буйгаа мэдэгдээд, цэргийн хамтын ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардсан аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж