Энэтхэг: 3 сая төгсөгчийн ирээдүй тодорхойгүй байна

Хуучирсан мэдээ: 2024.06.22-нд нийтлэгдсэн

Энэтхэг: 3 сая төгсөгчийн ирээдүй тодорхойгүй байна

Энэтхэг: 3 сая төгсөгчийн ирээдүй тодорхойгүй байна

Энэтхэгийн анагаах ухааны сургуульд элсэхээр гурван сая гаруй төгсөгч шалгалт өгсөн. Гэвч шалгалтын тест задарч, үүнийг дагаад баривчилгааны давалгаа өрнөн, тэдний ирээдүй тодорхойгүй болоод байна.

Шалгалтын дүн зургадугаар сарын 4-нд гарахад онооны зөрүүтэй хүн маш олон гарчээ. Тодруулбал, 720 онооноос 720 оноо авсан 67 сурагч гарчээ. Гэтэл өнгөрсөн жил ердөө хоёр хүн л бүтэн оноогоо авсан. Харин хоёр жилийн өмнө хамгийн өндөр оноо буюу 715 оноо авч байсан хүн энэ жил 225-д жагсчээ. 2023 онд 304 оюутан 700 ба түүнээс дээш оноо авсан бол энэ жил 2100 болж өссөн байна.

Элсэгчдээс физик, биологи, химийн чиглэлээр 180 асуулттай шалгалт авдаг бөгөөд улс даяар 4500 гаруй байршилд зохион байгуулдаг.

Энэтхэгийн Боловсролын сайд Прадхан шалгалтын тест алдагдсан байх магадлалыг эрс үгүйсгэжээ. Гэвч зүүн Бихар мужийн цагдаа нар тест алдагдсаныг илрүүлсэн гэж мэдэгдсэн байна. Баривчлагдсан хүмүүсийн нэг нь шалгалтын өмнөх шөнө ойролцоогоор 36 мянган ам.доллараар тестийг олж авсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж