Тогтсон усыг мотопомпоор соруулж байгаа ч усны түвшин их байна гэв

Хуучирсан мэдээ: 2024.06.21-нд нийтлэгдсэн

Тогтсон усыг мотопомпоор соруулж байгаа ч усны түвшин их байна гэв

Тогтсон усыг мотопомпоор соруулж байгаа ч усны түвшин их байна гэв
Мэргэжлийн байгууллагаас гаргасан сэрэмжлүүлэг, зөвлөгөө мэдээллийг холбогдох албаныхан хүлээн авч, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байгаа талаар мэдээллээ. Нийслэлийн хэмжээнд өчигдрөөс хойш үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн хүрээний анги, байгууллагын алба хаагчид бэлэн байдалд ажиллаж байгаа. Гэвч бороо үргэлжлэн орж байгаатай холбоотой усны хэмжээ их байгаа учир соруулаад ч ус татрахгүй байгаа байршлууд байгаа аж.
Алба хаагчид тогтсон усыг мотопомпоор соруулах, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, айлын хашаа, гэр, байшин руу ус орохоос сэргийлэн хамгаалалтын суваг шуудуу татах, усанд боогдсон автомашиныг татан гаргах зэргээр иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа юм.
Мөн гол, усны түвшин өмнөх өдрийнхөөс эрс нэмэгдсэн байгаа тул иргэн бүр өөрийн болон өрхийн бэлэн байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхааруулж байна. Мэргэжлийн байгууллагаас гаргасан сэрэмжлүүлэг, зөвлөгөө мэдээллийг хүлээн авч, бусдадаа дамжуулж, эрсдэлээс сэргийлж, цаг агаарын мэдээллийг тогтмол авахыг анхаарууллаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж