Нарны гүүрний урд тогтсон 6800 тонн усыг сорууллаа

Хуучирсан мэдээ: 2024.06.21-нд нийтлэгдсэн

Нарны гүүрний урд тогтсон 6800 тонн усыг сорууллаа

Нарны гүүрний урд тогтсон 6800 тонн усыг сорууллаа

Улаанбаатар хот 1250 км хатуу хучилттай авто замтай. Үүний 70 орчим хувь нь ус шүүрүүлэх худаг, зайлуулах шугамгүй аж. Иймд нийслэлийн хэмжээнд 3-4 хоног үргэлжлэн орж буй борооны улмаас замын зорчих хэсэгт ус ихээр тогтсон байршлуудын усыг Геодези усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас үе шаттайгаар соруулж байна.

Тодруулбал Баянгол дүүргийн гуравдугаар хороо Нарны гүүрний урд хэсэгт тогтсон усыг найман албан хаагч таван автомашин механизмтай ажиллаж 6,800 тонн усыг соруулж, замын зорчих хэсгийн нөхцөлийг хэвийн болгосон байна.

Өнгөрсөн жил мөн ус ихээр тогтдог байсан байршлуудад ус зайлуулах шугам хоолойн засвар шинэчлэлтийг Геодизи усны барилга байгууламжийн газраас мэдээлсэн. Гэвч энэ жил тус их засвар хийсэн хэд хэдэн байршилд мөн л борооны ус их тогтож байгааг иргэд шүүмжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж