4120 хоршоо байгуулагдаж, 122 тэрбум төгрөгийн зээл авчээ

Хуучирсан мэдээ: 2024.06.21-нд нийтлэгдсэн

4120 хоршоо байгуулагдаж, 122 тэрбум төгрөгийн зээл авчээ

4120 хоршоо байгуулагдаж, 122 тэрбум төгрөгийн зээл авчээ

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын хэмжээнд 4120 хоршоо байгуулагдаж, 122 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Малчид хөдөлмөрөө хоршин мал аж ахуйн бүтээгдэхүүнээ боловсруулснаар нэмүү өртөг шингэн, орлого нь өсч, үр ашгийг малчид өөрсдөө хүртдэг байх тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Засгийн газраас хуулийн төсөл санаачлан, УИХ-аар батлуулснаар “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж, өнгөрсөн дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн.

“Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр дамжуулж, нийт 5 их наяд төгрөгийн зээлийг малчид руу хандуулна гэдгээ Засгийн газраас мэдэгдсэн. “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр дамжин малчдад хүрч байгаа зээлийн хэмжээ жилийн зургаан хувийн хүүтэй гэдгээрээ онцлог. Нэг ёсны зээлийн хүү маш бага гэж ойлгож болно. Гэвч арилжааны банкуудаас олгож байгаа бизнесийн зээлийн хүү жилийнх нь 20 орчим хувь байгаа тул зөрүүг нь олгох шаардлага тулж буй. Тиймээс хүүгийн зөрүүг төлөх дарамт татвар төлөгчдийн нуруун дээр бууж байгаа тул сөрөг хүчний зүгээс “Сонгуульд зориулсан эдийн засгийг туйлдуулах, маш үрэлгэн арга хэмжээ болж байна” гэж шүүмжилж буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж