10 жуулчин панда үзэх эрхээ хасуулжээ

Хуучирсан мэдээ: 2024.06.21-нд нийтлэгдсэн

10 жуулчин панда үзэх эрхээ хасуулжээ

10 жуулчин панда үзэх эрхээ хасуулжээ

Хятадын Чэнду дахь панда үржүүлгийн судалгааны баазаар зочилсон хэдэн 10 жуулчин дахин тус баазаар зочилж, панда үзэх эрхээ хасуулжээ. Тодруулбал, амьтдын эргэн тойронд зохисгүй авир гаргаж, пандануудыг ёжилсон хүмүүс бүх насаараа тус баазад нэвтрэх эрхгүй болов. Судалгааны баазын албан ёсны "WeChat" платформд нийтлэгдсэн мэдээллийн дагуу 26-61 насны нийт 12 хүн тус төвд бүх насаараа нэвтрэхгүй. Тухайн хүмүүс панданы тор луу хог шидэж, нулимж, идэж болохгүй хүнс өгсөн учир "муу зочид" жагсаалтанд орсон.

Судалгааны бааз нь хориглох жагсаалтад орсон 12 хүний нарийн мэдээллийг өгөөгүй. Чэнду хотын аялал жуулчлалын хамгийн алдартай газруудын нэг болох уг бааз нь дахин ийм хэрэг гаргахгүйн тулд вэбсайтдаа заавар, зөвлөмж нийтэлсэн аж. Үүнд "Өөрийн болон амьтдын аюулгүй байдлыг анхаарна уу. Чимээгүй байж, амьтнаас хол байгаарай. Мөн  хог хаях, нулимах, амьтад руу хоол хүнс хаях болон тэдний аюулгүй байдалд заналхийлсэн бусад үйлдлийг хориглоно" гэжээ.

Эдгээр дүрмийг зөрчсөн тохиолдолд "Нэгээс таван жилийн хугацаанд баазад нэвтрэх эрхийг нь хасна. Хэрэв удаа дараа зүй бус үйлдэл гаргавал бүх насаар баазад зочлох эрхгүй болно" гэжээ. Панда үржүүлэх Чэнду судалгааны бааз 1987 онд баруун өмнөд Хятадын Сычуань мужид нээгдсэн. Тус төвийн зорилго нь "Дэлхийн жишигт нийцсэн судалгааны байгууламж, байгаль хамгаалах боловсролын төв, олон улсын боловсролын аялал жуулчлалын төв байх" гэж вэбсайтад бичсэн байна.

 

Эх Сурвалж : CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж