Zangia.mn: HR Event & Networking арга хэмжээ амжилттай боллоо

Zangia.mn: HR Event & Networking арга хэмжээ амжилттай боллоо

Zangia.mn: HR Event & Networking арга хэмжээ амжилттай боллоо

"Монголын иргэн бүрд ажлын байр" уриатай "Zangia.mn" хөдөлмөрийн зах зээлийг сайжруулах, хүний нөөцийн бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх зорилтынхоо хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг “HR Event” амжилттай болж өнгөрлөө.

Арга хэмжээг нээж "Zangia.mn"-ийн Захирал Т.Баяр,  Дэд захирал Г.Төртогтох бизнесийн удирдлага , хүний нөөцийн салбарын мэргэшсэн чадварлаг багш нарыг Zangia.mn-ийн харилцагч байгууллагуудтай холбох "Zangia Training" төслийн талаар мэдээлэл хүргэв. Мөн төслийн хамарч буй хүрээ, ач холбогдлын талаар болон /Professional Profile/ ажилтны ажил дээрх зан төлөв, урам зоригийг тодорхойлох тест /EMOTION/ , сэтгэл хөдлөлөө удирдах оюуны чадамжийн тест гэх мэт ажилтны оюуны чадамжийг хэмжих боломжтой ЗАНГИА ТЕСТ-ийн талаар мэдээлэл хүргэлээ.

Энэ удаагийн "HR Event & Networking" арга хэмжээнд зочин илтгэгчээр  “MLC Business School”-ийн Төсөл хариуцсан захирал С.Сувд-Эрдэнэ оролцож "HR Analytics" – Хүний нөөцтэй холбоотой дүн шинжилгээ агуулгыг багтаасан жишээ, судалгаанд үндэслэсэн сонирхолтой илтгэлийг танилцууллаа.

Хурдацтай хөгжиж буй бизнесийн орчинд байгууллагын хөгжлийг тодорхойлоход голлох үүрэгтэй хүний нөөцийн мэргэжилтнүүд цаг тутам шинэчлэгдэж буй хүний нөөцийн удирдлагын аргазүйг тасралтгүй суралцан хөгжих шаардлага үүсэж байна. Энэ удаагийн "HR EVENT"-ийн оролцогчид цалин байгууллагын соёлын үзүүлэлтэд нөлөөлөх нөлөө, нэг ажилтанд ногдох орлого тооцох аргазүй, ач холбогдлын талаар суралцаж санал солилцлоо.

"HR Event" -ийн энэ удаагийн арга хэмжээнд Бодь Интернэшнл ХХК, БСБ Сервис ХХК, Жавхлан Дистрибьюшн ХХК, Жем Интернэшнл ХХК , Монголиан Стар Дистрибюшин ХХК ,Монголын Алт Групп,  Моннис Групп, Монос трейд ХХК, Сүү Хувьцаат Компани, Таван Богд Интернэйшнл ХХК, Юнител Групп, Наран Трейд ХХК , Макс Хүнс ХХК , Номин Констракшн Девелопмент Групп, Скай Хайпермаркет ХХК , Монкон Групп,  М-Си-Эс Интернэйшнл болон бусад байгууллага аж ахуй нэгжийн удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцлоо.

Арга хэмжээний зургуудаас:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж