Зам дагуух үйлчилгээний газруудын мэдээллийг Google Map-д байршуулна

Хуучирсан мэдээ: 2024.06.23-нд нийтлэгдсэн

Зам дагуух үйлчилгээний газруудын мэдээллийг Google Map-д байршуулна

Зам дагуух үйлчилгээний газруудын мэдээллийг Google Map-д байршуулна
Энэ жил Монгол Улсын Засгийн газраас GoMongolia уриан дор аялал жуулчлалыг идэвхжүүлэхээр зорьсон. Тус зорилтыг хөгжүүлэх хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамнаас олон улс, улсын чанартай авто зам дагуух зорчигч тээврийн авто буудал, хоолны газар, авто засварын төв, эмийн сан зэрэг үйлчилгээний байгууламжийн байршил зүйн зураг, үйл ажиллагааны цагийн хуваарь, зурган мэдээллийг Google Map системд байршуулахаар И-Тек компанитай гэрээ байгуулан ажиллаж байна.
Эхний ээлжинд баруун бүс буюу Улаанбаатар, Арвайхээр, Баянхонгор, Алтай, Ховд, Баян-Өлгий, Улаангом, Улиастай, Тосонцэнгэл, Цэцэрлэг, Хархорин, Булган, Орхон, Дархан, чиглэлийн олон улс, улсын чанартай авто зам, түүний дагуух үйлчилгээний байгууламжийн зургийг стандартын дагуу тоноглосон машинаар явж, 360 градусын өнцгөөр авч “Google map” систем рүү оруулах юм.
Мөн Булган боомтоос Цагааннуур боомт хүртлэх олон улсын АН4 авто замын зургийг оруулах аж. Энэ үйл ажиллагаа нь зөвхөн авто замаар хязгаарлагдахгүй түүний ойролцоох сум, суурин газар, мөн аялал жуулчлалын бүс нутаг, байгалийн үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газруудын байршлын зураг, мэдээллийг оруулах юм байна.
Өнгөрсөн жил 860-880 мянган хүн дотооддоо аялсан гэсэн судалгаа байдаг. Судалгаагаар монголчууд дотооддоо Архангай аймаг руу хамгийн их аялсан байна.
2024 он гарснаар мөн ялгаагүй энэ чиглэлд дотоодын жуулчид ихээр аялах хандлага ажиглагдаж байна. Түүнчлэн Хөвсгөл, Баян-Өлгий, Дорнод, Өмнөговь руу багагүй аялсан бөгөөд орон нутгийн иргэд Улаанбаатар хот руу ихээр аялдаг аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж