Хойд Солонгосын цэргүүд дахин хил давжээ

Хуучирсан мэдээ: 2024.06.21-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын цэргүүд дахин хил давжээ

Хойд Солонгосын цэргүүд дахин хил давжээ

Хоёр Солонгосыг тусгаарладаг цэрэггүй бүсэд ажиллаж байсан хойд солонгос цэргүүд Өмнөдийн хилийг давсан хэрэг Пүрэв гаригт дахин гарав. Цэргүүд Пүрэв гаригийн 11:00 цагийн орчимд хил давж, хэсэг хугацааны дараа буцсан тухай Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хороо мэдээллээ. Тус хорооны мэдээлснээр Өмнөдийн арми сэрэмжлүүлэх буудлага хийсэн нь тэднийг буцахад хүргэсэн аж. Цөөн тооны цэргүүд хилээр богино хугацаанд нэвтрэх үед ойролцоох бүсэд хэдэн 100 цэрэг ажиллаж байжээ.

Хойд Солонгос цэргүүд зургадугаар сар гарсаар гурав дахь удаагаа Өмнөдийн хилийг зөрчиж байна. Өмнөх тохиолдлууд нь зургадугаар сарын 9, 18-нд байжээ. Штабын дарга нарын нэгдсэн хороо өмнөх хоёр тохиолдлыг санамсаргүй гэж мэдэгдсэн юм.

"Сүүлийн тохиолдол ч бас санамсаргүй байсан бололтой. Цэргүүд буцаж очмогцоо ажилдаа орж, шөнө болтол ажилласан. Хойд Солонгосын цэргүүд цэрэггүй бүсийн хэд хэдэн байршилд үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс үүнтэй төстэй нөхцөл байдал цаашид ч тохиолдож магадгүй. Арми хатуу бөгөөд зарчимд суурилсан байдлаар хариу үйлдэл үзүүлж байна" гэж албаны хүн хэлжээ.

Хойд Солонгос дөрөвдүгээр сараас хойш фронтын бүсэд олон тооны цэрэг байршуулаад буй. Цэргүүд мина суулгах, танк эсэргүүцэгч хамгаалалт босгох, зам бэхжүүлэлт зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж