Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Хоолноос айх айдас

Зарим хүмүүс сонгинод дургүй байхад өндөг яагаад ч идэж  чаддаггүй хүн байдаг. 

Дургүй зүйлээ хүн идэхгүй байх эрхтэй. Ийм хүмүүсийг бид  цамаан гэж  загнах нь энүүхэнд. Гэхдээ тэд яагаад ийм зүйл  идэж чаддаггүй юм бол?  Бидний зүгээр л идчихдэг  зүйл тэдэнд яагаад тийм заваан санагддаг юм бол ?
Ямар хүнсэнд дургүй вэ гэсэн санал асуулга явуулахад бидэнд 200-аад санал ирсэн  юм. Тэдний ихэнх нь

    * мөөг
    * үзэм, хатаасан жимс
    * бяслаг
    * өндөг
    * сүү гэж хариулсан байсан юм.

Би ч бас үзмэнд дургүй болохоор ийм хариу гарсанд гайхсангүй.  Харин миний дуртай мөөгийг хүмүүс яагаад огиудас хүрмээр зүйл гэж нэрлэснийг ойлгосонгүй.  Хүнсний технологич Сондра Кронберг хүмүүс мөөгийг хортой эсвэл нян гэж ойлгодогтой холбоотой гэсэн юм. Мөөг мөөгөнцрийн төрлийнх болохоор зарим хүмүүс үүнийг нян үржүүлэгч гэж ойлгодог байж болох юм. Гэхдээ мөөгнөөс нян дамжина гэж бодох нь утагүй хэрэг.

Зарим хүмүүс бяслагийг бас хамгийн ой гутам хүнс гэж нэрлэсэн нь дээрх нян амархан үрждэг  гэдэг соёлын ойлголтоос болдог юм.

Сүүг  бас хүмүүс тэр бүр хэрэглэдэггүй аж.  Гэхдээ бид бүгд л сүү ууж өссөн.
Өндөгийг  манайхан тэр бүр хэрэглэддэггүй болохоор дургүй байх нь аргагүй. Өндөг хордлого өгдөг гэсэн айдас хүмүүсийн дунд байдаг.  Зарим хүмүүс үүнийг амьд амьтан гэж  идэхээс цээрлэх нь ч бий. Харин үзэмний тухайд бол жижигхэн хар юмнууд хөдлөөд ч байгаа юм шиг санагддагаас үүнийг ам руугаа хийх бодол огт төрдөггүй.

Та дургүй бол идэхээ больчих гэж хэлэх гэж байна уу?  Үгүй.  Хэн нэгний хоолны дуршил болон сөрөг хандлага нь бусдад ч бас нөлөөлдөг юм.  Наад зах нь дургүй зүйлээ идсэний дараа хүн дотор нь эвгүй оргиж, толгой өвдөхөөс авахуулаад дор хаяж хоёр хоног паникт байна гэсэн үг. Цаашлаад бүр энэ үзэн ядалт чинь айдас болон хувирч ч мэднэ.

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж