"Улаанбаатар хотын бондын захиалга цагийн дотор дүүрсэн"

Хуучирсан мэдээ: 2024.06.21-нд нийтлэгдсэн

"Улаанбаатар хотын бондын захиалга цагийн дотор дүүрсэн"

"Улаанбаатар хотын бондын захиалга цагийн дотор дүүрсэн"

Нийслэлийн Засаг даргын Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Н.Мандуул нийслэлийн бондын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.


Тэрбээр "Монгол Улсын түүхэнд нийслэл Улаанбаатар хот анх удаагаа хөрөнгийн зах зээл дээр санхүүгийн бүтээгдэхүүн буюу Улаанбаатар хотын бондыг гарган арилжаалж дууслаа. Нийт 500 тэрбум төгрөгийн арилжаалж, зах зээлээс худалдан авсан. Нэг цагийн дотор энэ бүх арилжааны захиалга дүүрсэн. Монголын хөрөнгийн зах зээл дээр шинэ бүтээгдэхүүний эрэлт ихтэй байсан гэдэг нь харагдаж байна. Хоёрт, нийслэлийн бонд нь өгөөжийн муруй гэдэг зах зээл дээрх суурь хүүг тогтоосноороо онцлог. Бодлогын хүү 11 хувьтай байгаа. Богино хугацааны эрсдэлгүй хөрөнгө оруулалт 11 хувьтай байдаг бол нийслэлийн бонд гурван хэсгээс бүрдэнэ. Тодруулбал, нэг жилийнх нь 12 хувьтай, хоёр жилийнх нь 13, гурван жилийн хугацаатай нь 14 хувьтай байгаа.

Богино, дунд, урт хугацааны хүүгийн суурь түвшнийг тогтоосноороо санхүүгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах, зээлийн хүү буурах, хувийн хэвшил бүтээгдэхүүнээ гаргаж, хөрөнгө оруулалтыг татах боломжтой болсноороо онцлог.

Бондын зарцуулалтыг урин дулааны улирлыг ашиглан бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж байна. Эрчим хүч, зам засвар, цэвэрлэх байгууламжид голлон анхаарна. Мөн нийслэл хотын хувьд анх удаа өр төлбөрийн харилцаанд орж байгаа учраас санхүүгийн сахилга батыг сахиж, зориулалтын дагуу ашиглахад хяналт тавьж ажиллана" гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж