Аварга С.Мөнхбат магистр болжээ

Хуучирсан мэдээ: 2024.06.21-нд нийтлэгдсэн

Аварга С.Мөнхбат магистр болжээ

Аварга С.Мөнхбат магистр болжээ
Улсын аварга С.Мөнхбат Удирдлагын академийг Удирдах ажилтны ёс зүй, манлайлал сэдвээр магистрын зэрэг хамгаалжээ. Бөх сонирхогчдын дунд жудагтай гэгддэг тэрбээр өөрийн боловсролдоо анхаараад завгүй яваа бололтой.
Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул тэрбээр 2005 оны аймгийн заан цол хүртсэн бөгөөд 2006 онд аймгийн заан цолтой дөрөв давж, тавын даваанд нэг нутгийн Улсын заан /Улсын арслан/ Б.Ганбатад өвдөг шороодсон. Мөн 2009 онд улсын начин 2010 онд улсын харцага 2011 оны улс хувьсгалын түүхэн яруу алдарт 90 жилийн ойн их баяр наадамд хүчит 1024 бөх барилдсанаас 10 даваанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат шинээр улсын арслын цолны болзол хангасан Монгол Улсын начин /Монгол Улсын 21 дэх аварга/ Г.Эрхэмбаярыг тус тус даван түрүүлж, Монгол Улсын 20 дахь аварга болсон болсон түүхтэй.
Тэрбээр улсын баяр наадамд найраанд орж үзээгүй, өөрөө найраа хийж байгаагүй, үнэнч шудрага олны хайр хүндлэлийг хүлээсэн аварга юм. Түүхэн яруу алдарт улс хувьсгалын 100, 101 жилийн ойд долоо даван их шөвөгт үлдэж 10 дахь удаагаа шөвгөрөн энэ цагийн хүчтэн дундаа 10 даван шөвгөрсөн анхны бөх болсон билээ.
Ингээд түүний амжилтыг дурдвал:
  • 2005 онд Сүхбаатар аймгийн наадамд үзүүрлэж аймгийн заан цол
  • 2009 онд Бүх цэргийн наадамд түрүүлж цэргийн арслан цол
  • 2009 онд Улсын наадамд 5 давж улсын начин цол
  • 2010 онд Улсын наадамд 6 давж улсын харцага цол
  • 2011 онд Улсын наадамд 10 давж түрүүлэн улсын аварга цол
  • 2012 онд Улсын наадамд 4-ын даваанд оноолтоор наадмын түрүү бөх П.Бүрэнтөгст өвдөг шороодсон
  • 2013 онд Улсын наадамд 7 давж шөвгөрсөн.
  • 2014 онд Улсын наадамд 5 давж шөвгөрсөн.
  • 2016 онд Улсын наадамд 7 давж шөвгөрсөн.
  • 2017 онд Улсын наадамд 6 давж шөвгөрсөн.
  • 2018 онд Улсын наадамд 7 давж шөвгөрсөн.
  • 2019 онд Улсын наадамд 6 давж шөвгөрсөн.
  • 2022 онд Улсын наадамд 7 давж шөвгөрсөн.
А.СҮРЭН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж