Токио хотын захирагчийн сонгууль ирэх долдугаар сард болно. Кампанит ажил 17 хоног үргэлжлэх бөгөөд 56 нэр дэвшигч өрсөлдөж буй нь өмнөх сонгуулиудаас онцлог юм. Нэр дэвшигчдийн зарим нь сонгуулийн сурталчилгаагаа эхэлсэн бол цөөн хэдэн нэр дэвшигчид ажлаа эхлээгүй байна. Одоогийн хотын дарга Коикэ Юрико "Миний гол зорилго бол Токиог дэлхийн шилдэг хот болгох явдал юм. Миний уриа бол "Нийслэлээ хамгаалъя". Энэ нь хүмүүсийн амь нас, амьжиргаа, эдийн засгийг хамгаална гэсэн үг" гэв. Японы баруун хэсэгт орших Хирошима мужийн Акитаката хотын дарга асан Ишимару Шинжи хэлэхдээ "Хувиа хичээдэг улс төрчдийг би уучилж чадахгүй. Гаднын оронд залуу боловсон хүчин удирдлагын түвшинд ажиллаж байна. Одоо шинэчлэлт хийх цаг нь болсон" гэж өөрийн сонгуулийн сурталчилгааныхаа тухай онцолжээ.
Телевизийн нүүр царай, алдарт сурвалжлагч Шимизү Куниаки мөн адил сонгуульд өрсөлдөж байгаа ба "Миний нэн тэргүүний зорилт бол Токио хотын иргэдийн аюулгүй байдлыг хадгалахын тулд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх явдал байх болно. Би мөн Токио хотын захиргаа дахь татварыг хэрхэн, хэнд зарцуулж байгааг ил тод болгоход анхаарлаа хандуулах болно. Би танай Засаг дарга болъё"гэлээ.
Агаарын өөрийгөө хамгаалах хүчний штабын дарга асан Тамогами Тошиогийн хувьд "Би Токиог аюулгүй, баян хот болгохыг хүсч байна. Хэрэв ямар нэгэн зүйл тохиолдвол хотод ноцтой хохирол учруулахгүйн тулд гамшгийн бэлтгэл дээр ажиллахыг хүсч байна. Хохирогчдын тоог аль болох багасгаж чадна. Бид Япончуудын хувьд өөртөө итгэх итгэл, бахархлыг төрүүлэх боловсролд анхаарлаа хандуулах хэрэгтэй" гэв.
Эх сурвалж: NHK Japan
Холбоотой мэдээ