ЦУОШГ: Улаанбаатар хотын зарим газраар цас орж байна

Хуучирсан мэдээ: 2024.06.21-нд нийтлэгдсэн

ЦУОШГ: Улаанбаатар хотын зарим газраар цас орж байна

ЦУОШГ: Улаанбаатар хотын зарим газраар цас орж байна

Улаанбаатар хотод орж буй үргэлжилсэн борооны араас нийслэлийн зарим газраар цас орж эхэлжээ. Энэ талаар ЦУОШГ-аас тодруулахад "Улаанбаатарын зарим газраар тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, III, IV хороолол, Нисэх, Яармаг, Зусланийн бүс орчмоор цас орж эхэлсэн" гэж мэдээллээ.

Түүнчлэн өчигдөр /2024.06.20/ үдээс хойш Говь-Алтай аймгийн Цогт сумын нутгийн уулархаг хэсгээр цас орсон. Ер нь зун болсон гэлтгүй зургаа, долдугаар сард өндөр уулархаг газраар цас орох магадлалтай байдаг. Гурван жилийн өмнө долдугаар сарын 13-нд мөн цас орж байсан" гэв.

Өнөөдөр зургадугаар сарын 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст, 23-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар усархаг дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсч 21, 22-нд говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ.

Зургадугаар сарын 21, 22-нд ихэнх нутгаар сэрүүсч, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +9…+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +21…+26 градус, бусад нутгаар шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +14…+19 градус дулаан байна.  Энэ сарын 23-нд нутгийн баруун хэсгээр, 24-нд ихэнх нутгаар дулаарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж