МИАТ: Олон улсын нислэг хэвийн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2024.06.21-нд нийтлэгдсэн

МИАТ: Олон улсын нислэг хэвийн үргэлжилж байна

МИАТ: Олон улсын нислэг хэвийн үргэлжилж байна

Өнгөрсөн шөнө төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн дуу цахилгаантай аадар бороо, уулархаг нутгаар хүйтэн бороо орсон. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж, секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурч буйг ОБЕГ-аас мэдээлсэн.

Цаг агаарын аюулт үзэгдлээс шалтгаалан олон улсын нислэгт саатал гарсан эсэх талаар Олон улсын агаарын тээврийн МИАТ компаниас тодруулахад, "Сүүлийн өдрүүдэд орж буй үргэлжилсэн борооны улмаас агаарын тээвэрт ямар нэгэн саатал гараагүй. Олон улсын нислэг хойшлоогүй хэвийн үргэлжилж байна" гэв.

Түүнчлэн орон нутгийн тээврийн хөлөлгөөний талаар, Зам, тээврийн хөгжлийн төвөөс тодруулахад, "Орон нутгийн тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Өчигдөр шөнө Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байна.  Одоогоор хаасан авто зам байхгүй. Яаралтай үеийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна" гэв.

Иймд иргэд та бүхнийг ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэлээс сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж